Спорт
Хөл бөмбөгийн холбоо шүүгчдэдээ цалингаа өгөөгүйгээс лигийн тоглолт цуцлагджээ

Монголын хөл бөмбөгийн холбооны Дээд лигийн багууд болох Бишрэлт Хоромхон, Хантерс ФС багуудын тоглолт явагдаагүй байна.
Учир нь хөл бөмбөгийн холбоо шүүгчдийн хэлтсийн гурван сарын цалингаа олгоогүй учир шүүгчид ажил хаялт зарлажээ. Шүүгчийн хэлтсийн зүгээс МХБХ-ны удирдлагад ажил хаялт зарлана гэдгээ удаа дараа мэдэгдсэн боловч ямар нэгэн хариу өгөөгүй аж.
Энэ асуудал дээр Хөл бөмбөгийн холбооны их хурлын гишүүдийн гуравны хоёр нь буюу 34 гишүүн саналаа нэгтгэн “МХБХ”-д хариуцлага тооцох журамтай юм.
Б.ЛУВСАНПЭРЭНЛЭЙ

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.