"Alpha Gaming" багийнхан ДАШТ-д оролцох эрхээ авлаа

Энэ сарын 10-15-ны өдрүүдэд цахим спортын "Pubg Mobile" тоглоомын төв болон азийн энэ оны намрын улирлын аваргыг тодруулах тэмцээн зохион байгуулагдав.
200,000 ам.долларын шагналын сантай тус тэмцээний сүүлийн шатанд 18 тоглолтын нийлбэр дүнгээр ОХУ-ын "Virtus.pro" баг 145 оноотой нэгдүгээр байр эзэлж, 31,250 ам.долларын шагнал авлаа. Харин манай улсаас оролцсон "Alpha Gaming" баг хоёрдугаар байр эзэлж 21,500 ам.доллар, "Sky Force" баг зургаадугаар байрт бичигдэж 11,750 ам.доллар, "The MongolZ" баг 13 дугаар байр эзэлж 5,750 ам.долларын шагналыг тус тус хүртлээ. Ингэснээр манай улсын Alpha Gaming баг ДАШТ-д оролцох эрхээ авч байна.
Ирэх сарын 24-нөөс эхлэн "Pubg Mobile" тоглоомын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ оны Тайландад зохион байгуулагдана.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.