Спорт

Америкийн шатрын их мастер Даниел Народицкий 29 насандаа таалал төгсжээ

Америкийн шатрын их мастер Даниел Народицкий олон нийтийн дунд тоглолтын шууд дамжуулалт, ойлгомжтой тайлбар, сургалт зэргээрээ хэдэн сая дагагчтай болж чадсан юм. Тэрээр хойд Каролинагийн Шарлотт дахь шатрын төвд ахлах дасгалжуулагчаар ажиллаж байсан бөгөөд түүнийг нас барсан талаарх мэдээллийг олон нийтэд мэдээлсэн байна.

Одоогийн байдлаар нас барсан шалтгааны талаарх мэдээлэл ил болоогүй байгаа билээ. 6 настайдаа шатарт суралцаж, тоглож эхэлсэн бөгөөд ахлах сургуулиа төгсөхөөс өмнө дэлхийн шилдэг тамчирдад олгодог Олон улсын шатрын холбооны хамгийн өндөр буюу их мастерын цолыг хүртсэн юм. Тавдугаар ангидаа тэр хоёр удаа улсын нас насны ангиллын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж Калифорни мужийн аварга болсон.

Тэр шатрын хоёр гарын авлага гаргасны нэгийг нь 14 настайдаа хэвлүүлж, Chess Life сэтгүүл болон шатрын сэдэвт бусад платформуудад тогтмол бичих болсон байна. Сүүлд 2022 онд түүнийг Нью-Йорк Таймс шатрын булангийнхаа зохиогчоор ажилд аваад байсан юм.

Т.БАТСҮРЭН

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button