Нийгэм мэдээ

ЦУОШГ: Цаг агаар муудаж гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрнэ

ЦУОШГ-аас цаг агаар муудаж гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрэх тухай урьдчилсан мэдээллийг өглөө. Тухайлбал,

  • Энэ сарын 06-нд нутгийн баруун өмнөд хэсгээр,
  • 07-нд төв, говь, зүүн аймгуудын ихэнх нутгаар,
  • 08-нд нутгийн зүүн хойд хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас, цасан шуурга шуурах тул үзэгдэх орчин хязгаарлагдаж, зам даваа цасанд хаагдах, автозамд халтиргаа гулгаа үүсэх нөхцөл бүрдэж байгааг онцгойлон анхааруулж байна.

Улмаар цаг агаар муудаж гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрэх тул ЦУОШГ, ОБЕГ хамтран Хэвлэлийн хурал зарласан байна. Тухайлбал, өнөөдөр буюу 11-р сарын 5-нд 15 цагт Цаг уур, орчны шинжилгээний газрын 3 давхарын хурлын танхимд болно.

Г.МИШЭЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button