Нийгэм мэдээ
Уламжлалт харвааны дэлхийн цомоос Монголын баг гурван медаль хүртлээ

БНСУ-ын Ульсан хотод болсон уламжлалт харвааны дэлхийн цомын тэмцээнд манай улсаас 40 тамирчин оролцсоноос хоёр алт, нэг хүрэл медаль хүртжээ. Тэмцээн 30, 70, 90, 145 метрийн зайд ганцаарчилсан болон багийн төрлөөр явагдлаа.

Манай тамирчдаас үндэсний сурын Аймгийн онч харваач, спортын мастер, уламжлалт харвааны улсын мэргэн Б.Ганзориг 30, 70 метрийн зайд хошой алтан медаль хүртэж, бүх зайн нийлбэр дүнгээр гран при шагналийн эзэн боллоо. Мөн эмэгтэйчүүдийн 90 метрийн зайд үндэсний сурын спортын мастер Б.Отгонжаргал хүрэл медаль хүртсэн байна.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.