Нийгэм мэдээ

The MongolZ цөлжилттэй бүс нутагт 100,000 мод тарьж байна

The MongolZ Shambala2056 залуусын нэгдэлтэй өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн хамтран ажиллаж байгаа билээ.

Shambala2056 нь ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилготой залуусын нэгдэл юм. Тэд Монгол Улсын цөлжилттэй бүс нутгийг нөхөн сэргээх, хуурай газрын экосистемийг тэнцвэржүүлэхээр эхлүүлсэн 'Be Human', 'Art N Tech' болон бусад төслүүдийн хүрээнд 66,857 хайлаас мод тарьж, ургуулжээ.

Моддын тоог NASA-ийн "MODIS", "ESA"-ийн "Sentinel-2" гэх хиймэл дагуулууд бүртгэсэн байна.

Энэ хүрээнд цөлжилттэй бүс нутагт 100,000 мод тарьж, “MONGOLZ #1” гэх үг бүтээх төслийн ажил үргэлжилж байгаа аж. Одоогийн байдлаар 447.8 метр хэмжээстэй “M” үсгийн хэсэгт модны суулгалтыг гүйцэтгэж, усалгааны системийг угсарч дуусгалаа.

Д.УЛСАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button