Өсвөр насныхан бүлэглэн гэмт хэрэг үйлдэж, нэг нь хүний амь насыг хөнөөжээ
Өсвөр насны хүүхдүүд бүлэглэн гэмт хэрэг үйлдэж, нэг нь хүний амь насыг хөнөөсөн онц ноцтой хэрэг энэ сарын эхээр гарчээ. Улмаар тухайн хэрэгт холбогдсон нэр бүхий өсвөр насны хүүхдүүдийг яллагдагчаар татан, хүний амь насыг хөнөөсөн яллагдагчийг цагдан хорьсон байна.
Тодруулбал, Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос өсвөр насны яллагдагч Б.А-г өсвөр насны яллагдагч Г.Д, Б.С, Г.Б, М.Г, Х.Х, О.П нартай бүлэглэн олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй буюу зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, ...бусдын эд хөрөнгийг дээрэмдэж, ...бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учрах, амь нас хохирох нөхцөл байдалд хүргэж үйлдсэн, мөн өсвөр насны яллагдагч Б.А нь ганцаараа хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан байна.
Прокуророос өсвөр насны яллагдагч Б.А-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авхуулах тухай санлыг Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны шүүхэд хүргүүлжээ.
Харин тус шүүхээс хэргийн материалд цугларсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурор, өмгөөлөгчийн санал зэрэгтэй танилцахад өсвөр насны яллагдагч Б.А- нь өсвөр насны яллагдагч Г.Д, Б.С, Г.Б, М.Г, Х.Х, О.П нартай бүлэглэн олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй буюу зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, ...бусдын эд хөрөнгийг дээрэмдэж, ...бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учрах, амь нас хохирох нөхцөл байдалд хүргэж үйлдсэн,өсвөр насны яллагдагч Б.А нь ганцаараа хүнийг алах гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байгаа бөгөөд өсвөр насны яллагдагч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасан “...хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулах, эсхүл оргон зайлах, эсхүл хэргийн ул мөр, эд мөрийн баримт, нотлох баримтыг устгах, өөрчлөх, зөөвөрлөх, нуун далдлах, үрэгдүүлэх, хуурамчаар үйлдэх, гэмт хэрэг үйлдэх, гэмт хэргээ төгсгөх үндэслэл бүхий баримт, мэдээлэл байгаа...”, мөн хуулийн 14.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заасан “...энэ хуулийн 31.5 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3-т заасан нөхцөл...”, 31.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж байх үед, эсхүл үйлдсэн дор нь, эсхүл гэмт хэрэг үйлдсэн газраас зугтах үед барьсан...”, 1.2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн даруй гэрч, хохирогч шууд заасан...”, 1.3 дахь хэсэгт “...хэргийн газарт болон тухайн хүний хувцас, бие, орон байр, эд зүйл, тээврийн хэрэгсэлд ул мөр илэрсэн...” гэх үндэслэл тогтоогдсон гэж үзэж прокурорын саналыг хүлээн авч, өсвөр насны яллагдагч Б.А-д 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс нэг сарын хугацаагаар түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна.
Шүүхийн тоймтой ЭНД дарж танилцана уу












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Гөлгийг цаазла
Sborond ni hataa