Нийгэм мэдээ

Уран сайхны гимнастикийн аварга шалгаруулах тэмцээн маргааш өндөрлөнө

Уран сайхны гимнастикийн улсын аварга шалгаруулах тэмцээн өчигдөр эхэлсэн.  Энэ тэмцээн Хан-Уул дүүрэгт байрлах “MCU” спорт комплексын зааланд 50 дахь удаагаа зохион байгуулагдаж байна. 

Тэмцээнд цомын цуврал тэмцээнүүдээс шалгарч, эрх авсан 12 байгууллагын 250 гаруй тамирчид өрсөлдөж байгаа аж.

Монголын гимнастикийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Ерөөлбат: “Улсын аварга шалгаруулах тэмцээнд эрх авсан тамирчид оролцдог. Жилээс жилд уран сайханы гимнастикаар хичээллэж байгаа хүүхдүүдийн тоо  нэмэгдэж байгаа. Мөн энэхүү тэмцээнийг шүүж буй шүүгчдийн бүрэлдэхүүний 80 хувь нь олон улсын шүүгчид оролцож байгаа” гэдгийг онцолсон юм.

Тус тэмцээний маргааш буюу 11 дүгээр сарын 10-ны өдөр өндөрлөнө.

Г.МИШЭЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button