Нийгэм мэдээ

Бурхан багшийн эхийн ачийг хариулсан өдөр тохиож байна

Өнөөдөр /2025.11.11/ Бурхан багшийн эхийн ачийг хариулсан дүйчэн өдөр.

Намрын адаг сарын 22-ны өдөр Бурхан багш 33 тэнгэрийн оронд төрөл таалсан эхийнхээ ачийг хариулахаар Сүмж-засумын орноо залран очиж, ээждээ болон бусад тэнгэрүүдэд гурван сарын турш ном айлдаж, ханьцашгүй дээдийн номын өглөгөөр эхийгээ ачлан, нирвааны хутагт хүргэн 33 тэнгэрийн орноос эргэж замбуу тивд залран ирсэн хэмээдэг.

Энэ нь бурхан багшийн 12 их зохионгуйн нэг бөгөөд жилд тохиох дөрвөн их дүйчэн өдрийн нэг тул намрын адаг сарын 22-ны өдрийг “Эхийн ачийг хариулсан их дүйчэн өдөр” хэмээн бурханы шашинт орнууд өргөн дэлгэр тэмдэглэсээр ирсэн билээ.

Энэ өдөр эцэг эхийнхээ ачийг санаж, ариун буяныг үйлдэн, хилэнц нүглийг тэвчиж, ижий аавыгаа баярлуулж, сайн үйл бүтээж, сайхан үг хэлж, бурханы орондоо одсон бол ачлал буяныг нь дурсан хойтын буянд зорин сайн үйлд хичээдэг ёстой.

Тиймээс өнөөдөр МБШТ–Гандантэгчэнлин хийдийн тэргүүн их хамба, хамба номун хан, гэвш лхаарамба Д.Жавзандорж Бурхан багшийн эхийн ачийг хариулсан дүйчэн өдөр буюу билгийн тооллын намрын адаг сарын хуучдын 22-нд сүсэгтэн олонд "Насны авшиг" хайрлана.

Насны авшиг нь хүний нас, хийморь, заяа төөргийг тэтгэж, эрүүл энх, амгалан жаргалантай амьдрахын ерөөл юм. 

Мөн МБШТ- Гандантэгчэнлин хийдийн тэргүүлэгч, гэвш А.Батцэнгэл "Асрал энэрэлийн сэтгэлийг хөгжүүлэхүй" илтгэлийг нийт сүсэгтэн олонд тавих гэж байна. Асрал энэрэлийн сэтгэл нь бусдад тусалж, өрөвдөж, хайрлаж хүн бүрийг дотноор хүндэтгэж аж төрөх уужим сэтгэл юм. 

Д.УЛСАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
ЗОЧИН
ЗОЧИН

МАНАЙ ШАШНЫ ТӨВӨӨС БУСАД ХИЙДҮҮДЭЭ НЭГДСЭН БОДЛОГООР ХАНГАЖ УДИРДАН СУРГАЛТ НЭГДСЭН БОДЛОГООР ХАНГАМААР БАЙНА ТУХАЙЛБАЛ БАЯН ЯДУУ ГЭХГҮЙ ХҮН БҮРТ ТОХИОЛДОХ ХАГАЦАЛЫН АРААС БУЯН ХИЙЖ ҮР ХҮҮХДҮҮД НЬ МОД ТАРЬЖ 49 ХОНОГ АРЧЛАХ, 49 ХОНОГ ДОТОР ГАДАА ХОГ ХАЯХГҮЙ БАЙХ ГЭХ МЭТЧИЛЭН ХЭЛЖ ӨГВӨЛ ХАЙРТАЙ ХҮНЭЭ БОДОЖ ХҮН БҮР ХОГ ХАЯХГҮЙ МОДОО УСЛАНА УРГУУЛНА ЭНЭ НЬ ЯВААНДАА ДАДАЛ БОЛНО ШҮҮ. БИД ИРЭЭДҮЙГЭЭ ИХГЭЖ Л ХҮМҮҮЖҮҮЛМЭЭР БАЙНА ТА НАР ДЭМ БОЛООЧ ГЭЖ ХҮСЬЕ.

Холбоотой мэдээ

Back to top button