МҮБХ-ноос Улсын арслан Б.Орхонбаярт талархал илэрхийллээ
"Netflix" компанийн "Physical Asia" телевизийн шоунд манай улсын баг тамирчид оролцсон билээ. Монголын багийн ахлагчаар Улсын арслан Б.Орхонбаяр сонгогдож, тэр үндэсний бөхийг олон улсад сурталчилж байна.
Тэгвэл Монголын үндэсний бөхийн холбооноос "Physical Asia" телевизийн шоунд оролцсон баг тамирчдад талархал илэрхийллээ. Тодруулбал, "Монгол Улсынхаа нэрийг дэлхий дахинд өргөж, авьяас чадвар, ур ухаанаараа эх орноо бахархалтайгаар төлөөлсөн Монголын багийн нийт тамирчдадаа гүн талархал илэрхийлье. Онцгойлон багийн ахлагч Монгол улсын Үлэмж бадрах арслан Баярсайханы Орхонбаяр танд Монголын ард түмний бахархлыг тээн дэлхийн олон орны үзэгчдэд монгол бөхийн өв уламжлал, хүч чадал, авхаалж самбаа, тэсвэр хатуужлыг сурталчилж байгаад Монголын нийт бөхчүүд, бөх сонирхогчдын өмнөөс чин сэтгэлийн талархал дэвшүүлье" гэжээ.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Баяр хүргэж, амжилт хүсье