НИЙГЭМНийгэм мэдээ
Дэлхийн аваргаас АРАВ дахь алтан медалиа хүртэж, туухайт спортын олон улсын шүүгч боллоо

Өнөөдөр /2025.11.18/ ОХУ-ын Кострома хотын цацраг, хими, биологоос хамгаалах цэргийн академийн дөрөвдүгээр дамжааны сонсогч, ОУХМ, ахлагч Э.Буджав алтан медаль хүртжээ.
- Тодруулбал, тэрбээр Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Хайнинг хотод зохион байгуулагдсан туухай өргөлтийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 68 кг-ийн жинд түлхэлттэй өргөлтөөр алт, огцом өргөлтөөр алт буюу нийлбэр дүнгээр алтан медаль хүртэж, аваргалжээ.
Ингэснээр дэлхийн аваргын 10 алтан медальтай болж буй аж.
Үүний зэрэгцээ олон улсын шүүгчийн сертификатаа гардаж авч, туухайт спортын дэлхийн 47 дахь шүүгч, Монгол Улсын анхны олон улсын шүүгч болсон байна.
Ингэснээр Монгол Улсын туухай өргөлтийн спортын түүхэнд шинэ хуудас нээлээ.
У.УЯН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
сайн байна баяр хүргэё хүү минь улам өөдөө нисээрэй