АҮЭБЯ: Шатахууны нийлүүлэлт тасалдалгүй явагдаж байгаа тул нөөц хангалттай
Өчигдөр /2025.11.17/ орой нийслэлийн зарим шатахуун түгээх станцуудад оочер дараалал үүссэн. Шатахууны нөөц, нийлүүлэлтийн асуудлаар АҮЭБЯ-наас мэдээлэл өглөө.
АМГТГ-ын Газрын тосны бүтээгдэхүүний хэлтсийн дарга Д.Даваабаяр дараах мэдээлэл өглөө.
ОХУ-ын Роснефть компаниас 2025 оны 11 дүгээр сард 57.8 мянган тонн Аи-92 автобензин, 1.6 мянган тонн Аи-95 автобензин, 75.8 мянган тонн дизель түлш, Газпромнефть компаниас 5 мянган тонн Аи-92 автобензин, 10 мянган тонн дизель түлш, Нефтьхимисервис компаниас 20 мянган тонн дизель түлш, БНХАУ-ын Петрочайна интернэшнл компаниас 6.5 мянган тонн Аи-92 автобензин, 10 мянган тонн дизель түлш худалдан авахаар тус тус захиалсан.
2025 оны 11 дүгээр сарын 01-нээс 18-ны өдрүүдэд:
- Сүхбаатар боомтоор 672 вагон буюу 40346 тонн Аи-92 автобензин, 996 вагон буюу 61911 тонн дизель түлш, Аи-95 автобензин 22 вагон буюу 1289 тонн,
- Эрээнцав боомтоор 2000 тонн Аи-92 автобензин, 3200 тонн дизель түлш,
- Цагааннуур боомтоор Аи-92 автобензин 366 тонн, 2400 тонн дизель түлш,
- Боршоо боомтоор 171 тонн дизель түлш,
- Замын-Үүд боомтоор 2500 тонн Аи-92 автобензин, 2500 тонн дизель түлш тус тус орж ирээд байна.
2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр
- Сүхбаатар боомтоор цагийн байдлаар Сүхбаатар боомтоор 23 вагон Аи-92 автобензин, 7 вагон Аи-95 автобензин, 10 вагон дизель түлш орж ирсэн ба УБТЗ-ын мэдээгээр улсын хэмжээнд 256 вагон байгаагаас дизель түлш 104 вагон, Аи-92 автобензин 122 вагон, Аи-95 автобензин 7 вагон, ТС-1 онгоцны түлш 2 вагон, Шатдаг хий 21 вагон тус тус байна. Буух өртөөд буюу Толгойт өртөөнд 36 вагон, Аршаант өртөөнд 13 вагон, Сайншанд өртөөнд 8 вагон, Эрдэнэт өрөөнд 4 вагон, Дархан өртөөнд 17 вагон, Чойр өртөөнд 10 вагон буюу нийт 88 вагон Аи-92 автобензин тус тус байгаа ба буух өртөөдийг чиглэн 34 вагон Аи-92 автобензин замд явж байна.
ОХУ-ын Роснефть компанийн Ангарскийн боловсруулах үйлдвэрээс 2025 оны 11 дүгээр сарын 14-нөөс 16-ны өдрүүдэд 105 вагон буюу 6,300 тонн Аи-92 автобензин, 8 вагон буюу 480 тонн Аи-95 автобензиний ачилт хийгдэж ОХУ-д замд явж байна" гэлээ.
Мөн АҮЭБЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Дашпүрэв сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Zohoimol zarim gazran shuljee bhgui geed noot ogohgui zardag