Ажиллах хүчний оролцооны түвшин 62.7 хувь болж өсжээ

2022 онд ажиллах хүчний оролцооны түвшин 60.3 хувь, хөдөлмөр эрхлэлтийн түвшин 56.5 хувь, ажилгүйдлийн түвшин 6.4 хувь байсан бол 2023 онд ажиллах хүчний оролцооны түвшин 59.5 хувь болж буурч, хөдөлмөрийн эрхлэлтийн түвшин 56.3 хувь, ажилгүйдлийн түвшин 5.3 тус тус буурч байжээ.
2024 онд ажиллах хүчний оролцооны түвшин 61.3 хувь болж нэмэгдсэн бол 2025 оны эхний 9 сарын байдлаар 62.7 хувь болж өссөн бол хөдөлмөр эрхлэлтийн түвшин 2024 онд 57.6 хувь, 2025 онд 58.6 хувь болж өссөн байна. Харин ажилгүйдлийн түвшин 2024 онд 5.9 хувь болж буурч байсан бол 2025 оны эхний 9 сарын байдлаар 5.5 хувьтай байгааг ҮСХ-ны тайланд дурджээ.
Ажиллах хүчний судалгааны энэ оны 3-р улирлын дүнгээр улсын хэмжээнд 15 ба түүнээс дээш насны нийт хүн амын 62.7 хувь нь ажиллах хүч, 37.3 хувь нь ажиллах хүчнээс гадуурх хүн ам байгаа аж. 1.5 сая ажиллах хүчний 94.5 хувийг ажиллагч, 5.5 хувийг ажилгүй иргэн бүрдүүлж буй юм. Ажиллах хүчнээс гадуурх 878.5 мянган хүний 3.0 хувь нь боломжит ажиллах хүч буюу ажил хийх хүсэлтэй ч тодорхой шалтгаанаар ажил хайгаагүй эсвэл шууд ажил хийх боломжгүй хүн ам байна.
Т.БАТСҮРЭН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.