Нийгмийн
“BYHEART” брэндийн сүүг худалдан авахгүй байхыг анхаарууллаа

Эрүүл мэндийн яамнаас “BYHEART” брэндийн нялхсын сүүн тэжээлийг худалдан авахгүй, хэрэглэхгүй байхыг анхаарууллаа. Тодруулбал, АНУ-ын Хүнс, эмийн агентлагаас "BYHEART" нялхсын сүүн ботулизмын хордлого үүсгэгч нян илэрсэн тул уг бүтээгдэхүүнийг зах зээлээс яаралтай эргүүлэн татах шийдвэр гаргасан байна.
Иймд "BYHEART" нялхсын сүүн тэжээлийг цахим худалдаа болон бусад сувгаар худалдан авахгүй, хэрэглэхгүй байхыг анхаарууллаа. Хэрэв уг бүтээгдэхүүнийг өмнө нь худалдан авсан бол хүүхдэд өгөхөө нэн даруй зогсоохыг шаардлагатай аж. Мөн халдвар өвчин судлалын үндэсний төвийн 100 дугаарын утсанд хандахыг мэргэжлийн байгууллагаас сэрэмжлүүлээ.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.