Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төслийг хэлэлцэнэ
Өнөөдөр /2025-12-02/ дөрвөн ажлын хэсэг, зургаан байнгын хороо хуралдаж, өргөдлийн байнгын хороонд хэлэлцүүлэг болно.
Тодруулбал,
Ажлын хэсгийн хуралдаан
Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо
- Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан
Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо
- Нийгмийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн биелэлтэд хяналт шалгалт хийж, холбогдох санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан
Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороо
- Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн биелэлтэд хяналт шалгалт хийж, холбогдох санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо
- Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан
Байнгын хорооны хуралдаан
Хууль зүйн байнгын хороо
· Гэр бүлийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2025.11.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
· Гэр бүлийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2025.11.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
· Байнгын хорооны тогтоолын төсөл /Нэр дэвшигчийн томилгооны тов тогтоох, сонсгол даргалагчийг сонгох тухай/
Төсвийн байнгын хороо, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хамтарсан хуралдаан
· “Тогтоолд нэмэлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2025.11.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
Төсвийн байнгын хорооны хуралдаан үргэлжилнэ.
· Нийцлийн аудитын тайлан /Улсын төсвийн хөрөнгөөр өмнөх онуудад ажил нь эхэлсэн боловч төсөвт өртөг нэмэгдэж байгаа барилга байгууламжийн төсөвт аудитын дүгнэлт гаргах тухай/
· Бусад
Өргөдлийн байнгын хороо
· Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбатаас Тэтгэврийн зээлийн асуудлаар Монголбанкны Ерөнхийлөгчид хандсан асуулгын хариуг хэлэлцэх
· Иргэдээс ирүүлсэн өргөдлийн талаар /Бэрхийн уурхайн нэр бүхий 112 иргэнээс ирүүлсэн өргөдлийн тухай/
· Өргөдлийн байнгын хороонд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, хүсэлтийн шийдвэрлэлтийн явцын талаарх мэдээлэл сонсох
Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо
· Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсэг байгуулах тухай/
Төрийн байгуулалтын байнгын хороо
· Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Уянга нарын 2 гишүүн 2025.06.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
· Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай/
· Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудал
· Байнгын хорооны тогтоолын төсөл /Ажлын хэсэг байгуулах тухай/
Хэлэлцүүлэг
Өргөдлийн байнгын хороо
- Хууль тогтоох, хянан шалгах үйл ажиллагаанд иргэдийн оролцоог хангах нь
О.ОНОН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.