АНУ Венесуэлийн газрын тосны танкер онгоцыг саатуулжээ
АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын сайд Кристи Ноем бямба гарагт /2025.12.20/ мэдэгдэхдээ Венесуэлийн эргийн ойролцоо, далайн олон улсын эзэмшлийн бүсэд Венесуэлийн газрын тосны танкер онгоцыг саатуулсан гэжээ. Ерөнхийлөгч Доналд Трамп энэ долоо хоногт мэдэгдэл хийхдээ хоригт орсон бүх танкер онгоцыг Венесуэлиэс гарах болон орохыг хориглож байна хэмээсэн. Тэрхүү хоригоо хэрхэн хэрэгжүүлнэ гэдэг нь тодорхойгүй байсан юм. Тэгвэл АНУ-ын Эргийн хамгаалалтын алба танкер онгоцыг саатуулсан байна.
Ноем “АНУ нь бүс нутаг дахь хар тамхины терроризмыг санхүүжүүлэхэд ашигладаг хоригт орсон газрын тосны хууль бус тээвэрлэлтийг үргэлжлүүлэн мөрдөх болно. Бид та бүхнийг олж, зогсооно” гэжээ. Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Анна Келли “Венесуэлийн хууль бус танкерын флотод багтдаг хуурамч далбаатай онгоц байсан” хэмээсэн юм. Харин Венесуэлийн засгийн газар уг явдлыг олон улсын эзэмшил бүхий далайн бүсэд гарсан дээрмийн үйлдэл гэжээ.
Эх сурвалж: Reuters














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.