Нийгэм мэдээ

Үйл явдал: ТӨХК-уудад ажил гүйцэтгэсэн, санхүүжилтээ авч чадаaгүй ААН-үүд мэдээлэл хийнэ

Улаанбаатар, 2026 оны нэгдүгээр сарын 21, Өнөөдөр болох үйл явдал

Швейцарын Холбооны Улсын Давос хотноо Дэлхийн эдийн засгийн 56 дугаар чуулга уулзалтад Ерөнхий сайд Г.Занданшатар оролцож байна.

08.30 цагт: Хүүхдийн эрхийн сэтгүүлчдийн клубийн анхны уулзалт болно.

10:00 цагт: Хавдрын шинэ дэвшилтэт эм тариаг хүлээлгэн өгөх үйл ажиллагаа ХСҮТ-ийн “Эрдмийн өргөө” хурлын зааланд болно.

10:00 цагт: ТӨХК-уудад ажил гүйцэтгэсэн ААН-үүд санхүүжилтээ авч чадахгүй байгаа талаар Монголын төмөр замын байранд мэдээлэл хийнэ.

14:00 цагт: “Нийтийн эрх ашгийг хөндсөн өргөдлийг нутгийн өөрийн удирдлагын байгууллагаар хэлэлцэх нь" хуулийн төслийн хэлэлцүүлэг Төрийн ордны “Үндсэн хууль” танхимд болно.

15:40 цагт: Монголын сагсан бөмбөгийн холбооны “Үндэсний дээд лиг”-ийн тоглолт “M Bank Arena” ордонд эхэлнэ.

-Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хэрэгцээнд зориулан нөөцийн махыг есөн дүүргийн 410 цэгээр худалдаж байна.

-2026 оны цэргийн бүртгэл Е-Mongolia системээр орон даяар нэгдүгээр сарын 23-ныг хүртэл үргэлжилнэ.

-"Хүнсний зориулалттай дахин боловсруулсан PET хуванцар савлагааг хэрэглээнд нэвтрүүлэх тухай" сэдэвт уралдааны бүтээлийг 2026 оны хоёрдугаар сарын 2-ныг хүртэл хүлээн авна.

-“Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх-2025” Төв цэнгэлдэх хүрээлэнд 2026 оны гуравдугаар сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ. 

Монголын үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагаас орон нутгийн түүх, соёлын үнэт өв, иргэдийн аж амьдрал, онцлог, уламжлалыг олон нийтэд сурталчлан таниулах, өвлүүлж хамгаалах ажлыг дэмжин #АМИННУТАГ сэдэвт видео контентын уралдааныг орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллага, уран бүтээлчид, сонирхогчдын дунд зарлаж байна. Бүтээлийг 2026 оны гуравдугаар сарын 1-нийг хүртэл хүлээн авна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Daisogiinhan hovd must sumiin buzar guilagchinguud

Холбоотой мэдээ

Back to top button