Эдийн засгийн мэдээ

2025 онд 625 иргэн, хуулийн этгээд бүтээгдэхүүний загварын патент авах хүсэлт гаргажээ

Оюуны өмчийн газрын мэдээллээр улсын хэмжээнд 2025 онд шинэ бүтээл болон бүтээгдэхүүний загварын патент авахаар 625 иргэн, хуулийн этгээд мэдүүлэг гаргасан нь өмнөх оноос 70 (12.6%)-аар өсжээ.

Иргэн, хуулийн этгээдээс 2025 онд ирүүлсэн 311 бүтээлд патент олгосны 72 нь шинэ бүтээлийнх, 239 нь бүтээгдэхүүний загварынх байгаа нь өмнөх оноос шинэ бүтээлийн патент 38 (34.5%)-аар буурч, харин бүтээгдэхүүний загварынх өнгөрсөн оныхтой адил байна.

2025 оны эцэст 51 ашигтай загварын гэрчилгээ олгосон нь өмнөх оноос 4 (8.5%)-өөр өсжээ. Харин 17 иргэн, хуулийн этгээдэд гэрчилгээ олгохоос татгалзсан нь өмнөх оноос 14 (45.2%)-өөр буурсан байна.

Т.БАТСҮРЭН

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button