Нийгэм мэдээ

Хар тамхи борлуулдаг 1 бүлгийн 4 этгээдийг баривчилж, бодисыг хураан авчээ

338 хүн нэг удаа хэрэглэх хэмжээний хар тамхины эргэлтийг таслан зогсоолоо. Тодруулбал, цагдаагийн байгууллагаас энэ оны 01 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар худалдан борлуулж байсан 1 бүлгийн 4 этгээдийг баривчиллаа.

Дээрх этгээдүүд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын II дугаар жагсаалтад багтсан, метамфетамины агууламжтай, “мөс” гэх нэршилтэй 67.6 грамм бодисыг биедээ авч явсныг эд мөрийн баримтаар хураан авч, мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Уг хэмжээ нь 338 хүн нэг удаа хэрэглэх хэмжээний эрсдэлтэй бөгөөд энэхүү хууль бус эргэлтийг таслан зогсоолоо.

Цагдаагийн байгууллага мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, илрүүлэх, таслан зогсоох чиглэлээр хяналт шалгалтыг тогтмол зохион байгуулан ажиллаж байна.

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Daisogiinhan hovd must sumiin buzar guilagchinguud

Зочин
Зочин

Gariin tas ogtol

Зочин
Зочин

Цаазыг ялыг эргэн сэргээхэд хэрэгтэй. Энэ залуусыг хорлож дууслаа. Азийн ихэнхи орон хар тамхитай холбоотой гэмт хэрэгт маш хатуу ялын хуультай шүү. Цааз, цааз, цааз

Иргэн
Иргэн

Бодисыг нь хурааж авахгүй өөр яаах вэ дээ хө!! Хамгийн гол нь хар тамхины хууль Монгол улсад бн уу эсвэл МАН -АН мафиуудын хамааралтай хүмүүс ял авахгүй бн уу ер зогсохгүй ердөө ял авахгүй байх юм!!!

Зочин
Зочин

Ямар Монголоо гэсэн сэтгэлгүй хүмүүс вэ цөөхөн хэдэн хүн амтай ард иргэдээ хар тамхиар хордуулж алж устгах гэсэн ямар бодлоготой муухай сэтгэлтэй хүмүүс вэ

Зочин
Зочин

Оруулж ирж байгаа хүнийг нь хамт барь.

Enkhee
Enkhee

Манай цагдаа нар үнэн мундаг залуус шүү.Баярлалаа.Илүү их амжилтыг хүсье.

Иргэн
Иргэн

Сэрэмжлүүлээд байгаа юм бол, зураг нэрийг нь гарга.

Холбоотой мэдээ

Back to top button