Нийгэм мэдээ

Э.Товуудорж: Хар тамхины хэрэгт 14-35 насныхан холбогдож байна

Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлийн ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар Хар тамхитай тэмцэх албаны дарга, хурандаа Э.Товуудорж хар тамхитай холбоотой гэмт хэрэг, энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэж буй бодлогын талаар танилуулга хийлээ.

Тэрбээр “Хар тамхины хэрэгт холбогдож байгаа хүмүүсийн 91 хувь нь 14-35 насны залуус буюу сургуулийн насны хүүхдүүд олонх байна. Боловсролын тухай хуульд ЕБС-иудад мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын хэрэглээ, дэлгэцийн донтолтоос урьдчилан сэргийлэх хөтөлбөрийг оруулахаар заасан. Энэ асуудлаар бид ХЗДХЯ-аар дамжуулж Боловсролын сайдад хоёр удаа албан бичиг хүргүүлсэн. Боловсролын байгууллага энэ чиглэлээр түлхүү анхаарах шаардлагатай байна" хэмээсэн юм.

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button