32 настай эмэгтэйн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт: Ажлаа микрофоны ард биш шүүхийн танхимд хийнэ

16-32 насны хоёр эмэгтэйг онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийн шүүх хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Тус хэргийн хохирогч 32 настай эмэгтэйн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт дараах байр суурийг илэрхийлсэн юм.
Миний үйлчлүүлэгчийн ар гэр "Охин минь хэдийгээр таалал төгссөн ч нэр төр, алдар хүнд нь хэвээр байгаа. Иймээс сошиалд цацуулж нэр төрийг нь янз бүрээр гаргаж худал мэдээллээр сэвтээхгүй" гэсэн байр суурьтай байгаа.
Өмгөөлөгч хүн үйлчлүүлэгчийнхээ хууль ёсны эрх ашигт захирагдах учиртай. Тиймээс би нэг ч ярилцлага өгөхгүй. Ажлаа микрофоны өмнө биш зөвхөн шүүхийн танхимд хийнэ. Нэр төртэй хүмүүс нэр төрөө гэдэг. Харин нэр төр гэж байхгүй эсхүл тийм ойлголтгүй хүмүүс үүнийг мэддэггүй. Ийм учраас хүнд тохиолдсон хагацал зовлонгоор ярианы хачир хийхгүй байхыг та бүхнээс хүсье. Бодит мэдээллээр хангах таны ажил биш үү. Би үйлчлүүлэгчтэйгээ хэвлэл мэдээллийн төлөөлөгчөөр гэрээ байгуулаагүй хууль зүйн өмгөөлөл үзүүлэх гэрээ байгуулсан байгаа. Энд хүмүүс ямар шийдвэр гарах бол гэж сэтгэл их зовж байна л даа. Би хууль зүйн зөвлөгөө өгөх болохоос сэтгэл зүйч биш. Харин шүүхээс ямар шийдвэр гарахыг урьдчилан хэлэх боломжгүй. Бас шүүхийн шийдвэр бусдад таалагдах учиргүй. Шударга шүүхээр шүүлгэх эрхийг шүүх хангана гэдэгт итгэлтэй байгаа. Би ажлаа микрофоны өмнө биш зөвхөн шүүхийн танхимд хийнэ хэмээсэн юм.
Г.МИШЭЭЛ











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Mash zuv ,uneheer ner turtei,zuv murtei bdn 32 nastai hohirogchiin umguulugch mash unen,tovch bair suuriig ilerhiilj bn hergiig havtast hergiin hureend l shiidne.otgontuya gdg hun ene hohirogchoos suraltsah hetegtei ohinoo zuv hummuujuulj,anhaaral sain tavij bh nsn uuregee ta sanah heregtei tand gashuun bolovch unen ug helehed
32 настай хүн гөлчгий царайлсан алуурчинтай танил байсан гэхээр юуных нь нэр төр алдар хүндтэй байх вэ ? Ямар нэг гэмт хэргийн сэжмээр холбоотой байсан байх.
Yag cham shig iim medrel muutai ymnuud yug n ch mdku bj ingj hutsaj ehelhees sergemjleed nuuj bgam bshu ar geriihen n. Chi bur ter 32nastai emegtein hergiin yuuugch mdkushde tgched iim ym yariad bjihasa icheech. Ymr baliar zavaan ymbe!
Маш зөв тэр мэргэн гэдэг гөлөг сошиалд их хуцах юмаа
Mash zuv?!?
Хуульч хүн ийм дүрэм баримтлах, ёс зүыиэй бх ёстой болцу
Зөв шүү.
Зөв
Зөв
Энэ хүнийг анх удаа үйлчлүүлэгчийнхээ болоод өөрийнхөө хариуцсан ажлын талаар зөв мэдээлэл өглөө гэж харж бн. Ийм байж л зөв явна. Хэвшил, жишиг болно. Танд амжилт хүсье, бусад нь анхааралтай суралцаж ажиллаасай гэмээр бн
Том артай алуурчид гэдэг нь тодорхой ил болго эсвэл Элбэгдоржийн өргөмлүүд юмуу их том артай байгаа юм даа
чи. .юу. хииж. чадваа. чи. .шудрага. хүн. мөн. бол. одоо. шшүүсэх. нөхдииг. авилгатаи. тэмцэх. цэц. яаагаад. хандаж. болохгои. гэж
32 настай эмэгтэйн ар гэрийнхэн гэж яагаад гарч ирдэггүй сэтгэлгүй хүмүүс бдаг юм бол
Ар гэр нь мөнгө авчихсан тэгээд л таг байгаа байлгүй дэ нээх нэр төр яриад байж байх гэж , хүнээс нь үнэтэй нэр төр байх гэж дээ , харамсалтай гэр бүлд төрж дээ тэр хүүхэн , сүнс нь амирлах гэж их зовох нь дээ , ум ма ни и бад ми хум
Мэдрэл муутай юм уу? Талийгаач хүнээс нэр төр нь л үлддэг юм биш үү? Чам шиг малууд л сүнсийг нь амирлуулахгүй байгаа биз дээ!!!!!!!!!!!