Нийгэм мэдээ

Дэлбэрэлтэд өртсөн 207-р байрыг шинээр барих тендер зарлажээ

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав худалдааны төвийн урд замд 2024 оны нэгдүгээр сард шингэрүүлсэн хий тээвэрлэж явсан хүнд даацын автомашин, суудлын автомашинтай шүргэлцсэн осол гарсан. Ослын улмаас дэлбэрэлт болж, дэлбэрэлтэд олон хүн өртөж, харамсалтайгаар амь үрэгдсэн.

Мөн галд 207 дугаар байр өртөж, хүн амьдрах аргагүй болсон. Тиймээс байрыг дахин засварлахгүй нурааж дахин шинээр барих Нийслэлийн Засаг даргын захирамж өнгөрсөн оны нэгдүгээр сард гарсан байдаг. Улмаар барилгыг өнгөрөгч 12 дугаар сард бүрэн нураасан.

Харин энэ сарын 19-ний өдөр 207 дугаар байрыг шинээр барих тендер зарласан байна. Тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлага, шалгуур үзүүлэлт хангасан аж ахуй эрхлэгч тендерт материалаа ирүүлэх боломжтой бөгөөд тендерийн материалыг 2026 оны хоёрдугаар сарын 9-ний өдрийн 09:00 цагаас өмнө хүлээн авна гэдгийг НЗДТГ-аас мэдээллээ. Тендерт зөвхөн дотоодын аж ахуйн нэгжүүд тендерт оролцоно. 

Тус орон сууц нь 63 өрхийнх байсан бөгөөд барилгыг шинээр барих тендерийн төсөвт өртөг 2,4 тэрбум төгрөг байна гэдгийг хотын дарга Х.Нямбаатар өмнө нь мэдээлж байсан юм. 

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button