НИЙГЭМНийгэм мэдээ

ОУХМ А.Адьяасүрэн УАШТ-ний хагас шигшээд шалгарлаа

УАШТ-ий +78 кг-ын жинд зодоглож буй “Алдар” спорт хорооны тамирчин Азийн наадмын хүрэл медальт, ОУХМ А.Адьяасүрэн УАШТ-ний хагас шигшээд шалгарлаа. Тэрбээр шигшээ наймд “Боржин төв дэвжээ”-ний бөх Ц.Чинболорыг ялсан байна. Ингэснээр финалд шалгарахын төлөө “Бөх билэгт” дэвжээний тамирчин Э.Энхзултай хүч сорихоор боллоо.

Хэнтий аймагт зохион байгуулагдаж буй жүдо бөхийн Насанд хүрэгчдийн УАШТ-ний эхний өдөр үргэлжилж байна. Өнөөдөр эрэгтэйчүүдийн -73 кг, -90кг, -100кг, +100кг, эмэгтэйчүүдийн -57кг, -70кг, -78кг, +78кг-ын жингийн аваргууд тодрох юм. Урьдчилсан шатны барилдаанууд 09:00 цагаас, шигшээ барилдаанууд 16:00 цагаас явагдах хуваарьтай байгаа аж.

Б.АЗЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Мориндоооо..

Back to top button