Нийгэм мэдээ
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний 13967 тохиолдол бүртгэгдээд байна
Энэ сарын 26 буюу өнөөдрийн байдлаар Улаанбурхан өвчний 13.967 тохиолдол батлагдаад байна. Үүнээс нийслэлд 11.447, орон нутагт 2515, нас баралт 12 бүртгэгдсэн байна.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очин цахим бүртгэлийн програмд бүртгүүлэх боломжтой. Хэрвээ улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаагүй хоцорсон бол хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалахыг ХӨСҮТ-өөс зөвлөж байна.

Г.МИШЭЭЛ











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.