Нийгэм мэдээ

Долоо хоногт гурван удаа өгөх сүүний нэг өдрийн зардлыг эцэг эх, асран хамгаалагч хариуцна

НЕБ-ын сургуулийн хүүхдийн өсөлт, хөгжлийг дэмжих зорилгоор “Сүүн дархлаа” хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлж байна. Энэ жил нийслэлийн 1-5 дугаар ангийн 189,600 хүүхдийг сүү хөтөлбөрт хамруулж, долоо хоногт гурван өдөр сурагчдад сүү өгөхөөр болсон.

Энэ онд ЕБС-ийн суралцагчдын кальци, Д амин дэмийг нөхөх, ясны сийрэгжилтээс урьдчилан сэргийлэх, дархлааг дэмжиж, өсөлт хөгжилт, улмаар сурлагын чанарыг дээшлүүлэх зорилгоор Нийслэлийн засаг дарга “Сүү” төсөл хэрэгжүүлэх захирамж гаргасан билээ.

“Сүүн дархлаа” хөтөлбөрийн хүрээнд сурагчдад долоо хоногт гурван удаа сүү өгнө. Үүний хоёр өдрийн зардлыг Нийслэл, Дүүргийн төсвөөс, нэг өдрийн зардлыг эцэг эх, асран хамгаалагчдын зардлаар олгохоор тооцжээ.

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

МАНУУСЫН МӨНГИИГ ХҮРТЭЛ ЧААХНЭЭ ТЭНДЭР НЭРЭЭР

Холбоотой мэдээ

Back to top button