Монголоос АНУ руу шууд нислэгтэй болно
Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс (АНУ)-ын Засгийн газар хооронд Агаарын тээврийн тухай хэлэлцээрийг 2023 онд байгуулж, хоёр улсын хооронд шууд нислэг үйлдэх эрх зүйн зохицуулалт бүрдсэн байдаг. Монголын талаас шууд нислэг эхлүүлэхэд АНУ-ын Холбооны нисэхийн захиргааны Нисэхийн аюулгүй байдлын аудит шалгалт (IASA), Тээврийн аюулгүй байдлын захиргааны аюулгүй байдлын үнэлгээнд тус тус хамрагдах шаардлагатай юм.
Тэгвэл нислэг эхлүүлэх бэлтгэл ажлын хүрээнд IASA шалгалтад хамрагдахад мэргэжлийн зааварчилгаа авах зорилгоор Иргэний нисэхийн ерөнхий газраас сонгон шалгаруулалт зарлан АНУ-ын “The Wicks Group Consulting” компанитай 2024 онд зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулан ажилласан. Иргэний нисэхийн салбарын байгууллагууд зөвлөх үйлчилгээнээс гарсан зөвлөмжийг хэрэгжүүлэн ажиллаж буй аж. Мөн IASA шалгалтад хамрагдах бэлтгэл ажлыг бүрэн дуусгах зорилгоор зөвлөх үйлчилгээний хоёрдугаар шатны санхүүжилтийг АНУ-ын Худалдаа, хөгжлийн агентлаг (USTDA)-аас санхүүжүүлэх яриа хэлэлцээ хийжээ.
Буцалтгүй тусламжийн хэлэлцээрийг АНУ-ын Засгийн газар, USTDA болон Монгол Улсын Засгийн газар, Иргэний нисэхийн ерөнхий газар хооронд ойрын хугацаанд байгуулахаар төлөвлөсөн байна. Тус хэлэлцээрийг байгуулснаар Иргэний нисэхийн ерөнхий газар болон “The Wicks Group Consulting” компани хооронд зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулж ажлыг эхлүүлэх эрх зүйн орчин бүрдэх юм.
Б.АЗЖАРГАЛ







АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Еээ…ёстой “үлгэрийн далай” АНУ-руу шууд нислэг сансан зоргоор бүтэхгүй ээ. Аль 2023 онд л “бид америкруу шууд нислээ, суух хүн байна уу?” гэх нь холгүй байцгаасан.
Daisogiinhan hovd must sumiin buzar guilagchinguud
Дампуурна
одоо хүртэл нисчихээгүй юмуу..
6-9- сарын хооронд бол зорчигч урсгал байх байх шүү харин хүйтэний үед аргагүй зорчигч урсгал саарах байх гэхдээ Солонгосын жуулчидыг татаж байгаа шиг АНУ - аас жуулчидыг татаж чадвал жилийн турш зорчигчтой байна!! Амжилт хүсэе!!
АНУ ниснэ гэж ИНЕГ-ын дарга нар сая саяар нь доллар хулгайлж 12 жил боллоо. Энэ компанийг ямар ч тендергүйгээр шалгаруулж хэрхэн доллар цусалж байгаа сайд дарга нарыг Бат твертиртээ бичсэн шүү. Бат энэ доллараас нь бас хусах гээд чадалгүй ажилгүй болгочихлоо гээд майлаад бичээд байсан. Одоо л АТГ үүнийг нь Бямбацогттой нь дэлбэлвэл цөм хийнэ шүү
Хичнээн жил худлаа солиорцгоож байнаа.Бүтэж байгаа юм нэг ч байхгүй. Хулгайч нартай хэн ч зууралдаад байхыг бодох вэ дээ.