“Эгүүр”-ийн сэдэв

Талархлын зурвас: "Eguur News" бие даасан редакц 7 нас хүрлээ

2019 оны энэ өдөр Eguur News агентлаг цаасан дээрх төслөөс биежиж, хэвлэл мэдээллийн салбарт өөрсдийн редакцыг бүрдүүлэн ажиллаж эхэлсэн билээ.

Eguur News агентлаг уншигчдынхаа мэдэх эрхийн төлөө нийгэм улс төрийн далдад өрнөж буй бүхнийг сэтгүүлчийн хэрсүү нүдээр харж, нийтлэлийн бодлогуудаа ч мөн үүнд чиглүүлэн тодорхойлсоор ирсэн юм.

Хэрсүү уншигч таны өмнө Eguur News агентлаг нийтийн эрх ашиг, үнэт зүйлийн төлөө мэдээ, нийтлэл, контентуудаа сэтгүүл зүйн үндсэн зарчмын дагуу бэлтгэж цаг алдалгүй хүргэсээр буй.

Сайтад нийтлэгдсэн мэдээ, контентод уншигчдын санал, шүүмж үргэлж өндөр байр эзэлдэг тул та бүгдийн санал, сэтгэгдэл хэзээд үнэ цэнтэй хэвээр.

Мэдээ, нийтлэл уншилтаас үзэлт рүү шилжиж байгаа энэ цаг үед уламжлалт сэтгүүл зүйн арга барилаар видео контент бүрийг текст хэлбэр рүү буулгаж хэрэглэгчдийн унших соёлыг тасалдуулахгүй байхыг хичээж буй билээ.

Сэтгүүл зүйн салбар тогтмол, хурдтай шинэчлэгдэж буй энэ цаг үед шинэ залуу сэтгүүлчдийг редакцын бодлогоор дэмжиж, чанартай сэтгүүл зүйн бүтээл бичиж нийтлэх талбар, орон зайг нь бий болгохын төлөөх эрмэлзэл үргэлжид хэвээр байх болно. Eguur News агентлаг 2026 онд дотоод бодлого, бүтцээ илүү сайжруулан ажиллахаар зорьж буйг энэхүү зурвасаараа дамжуулан хүргэж байна.

Бид редакцын тогтмол үйл ажиллагаанаас хальж, 2025 онд анх удаа зориглон баримтат кино төсөл рүү орсон нь "Их говийн манаач" бүтээл байв. Цаашид хэвлэл мэдээллийн салбарт үнэ цэнтэй бүтээл болон үлдэхүйц, томоохон төслүүдийг эхлүүлж буйг дуулгахад таатай байна.

Анхны хандалтаа авсан цаг мөчөөс бидэнд итгэж, хамтран ажилласан, бие даасан редакцын үнэ цэнийг хамтдаа бүтээлцсээр байгаа уншигч, харилцагч та бүхэнд талархал илэрхийлье

Сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Кена

СУИС-ийн Радио Телевиз Медиа Урлагийн сургуулийг төгссөн. Еguur.mn сайтын Ерөнхий редактор. Сэтгүүлзүйн салбарт 10 дахь жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button