ОХУ-ын газрын тос экспортлох хамгийн том байгууламжуудын нэг нь Украины цохилтод дахин өртлөө
Балтын тэнгис дэх ОХУ-ын Усть-Луга боомт ням гарагт /2026.03.29/ Украины дроны халдлагад өртжээ. ОХУ-ын газрын тос экспортлох хамгийн том байгууламжуудын нэг болох тус боомт хэдэн өдрийн дотор хоёр дахь удаагаа дроны цохилтод өртөв. Украин ОХУ-ын эрчим хүчний дэд бүтцэд анхаарлаа хандуулан бөмбөгдөх болсон. Тэдгээр цохилт нь эрчим хүчний экспортоос ОХУ олдог орлогыг бууруулах зорилготой.
Украины засгийн газрын аюулгүй байдлын агентлаг мэдэгдэл хийхдээ Усть-Луга боомтод их хэмжээний хохирол учирсан гэжээ. Транснефть компанийн эзэмшдэг тэрхүү боомт өдөрт 700 мянган баррель газрын тос экспортолдог. Өнгөрсөн жил Усть-Луга боомт 32.9 сая тонн газрын тос экспортолжээ. Өнгөрсөн долоо хоногт Украин ОХУ-ын Приморск боомтод цохилт өгснөөр газрын тосны экспортын чадамж нь их хэмжээгээр буурсан юм.
Эх сурвалж: The Moscow Times














АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.