Н.Учрал АН-ын удирдах чуулганд ЗГ-аа хэлэлцүүлэх хүсэлгүй тул спикерийн томилгоог хүлээнэ
УИХ-ын даргын сэнтий эзгүй байна. МАН талын дэд дарга Ж.Бат-Эрдэнэ шинэ Засгийн газарт сайдаар томилогдохоор яригджээ. Н.Учрал танхимаа хэлэлцүүлэхээр яарвал сөрөг хүчний намын дэд дарга хурал удирдаж таарна. Үүнийг Н.Учрал хүсэхгүй байгаа тул УИХ-ын дарга тодрох хүртэл өөрийн бүрдүүлэх ЗГ-ын гишүүдээ чуулганаар хэлэлцүүлэхгүй байхаар шийджээ.
С.Бямбацогт, Б.Жавхлан нарыг "том ах" нь ивээнэ, бүлэг дээрээ ч дэмжигдэнэ. Харин С.Амарсайхан эргэлзээтэй

УИХ-ын даргыг шуудхан чуулганд танилцуулчихгүй. Эхлээд парламентад олонхын суудалтай нам нь нэр дэвшүүлнэ. Дараа нь бүлгийн олонх нь дэмжиж байж процесс үргэлжилнэ. Өдгөө УИХ-ын дарга болох хүслэнт хүмүүсийн марафон үргэлжилж Н.Учрал талаас С.Бямбацогт, Б.Жавхлан, Д.Амарбаясгалан талаас С.Амарсайханыг зүтгүүлж байна.
Гэхдээ энэ уралдаанд ялгаатай байдал үүсэх эрсдэлтэй. Учир нь МАН-ын бүлгийн 68 гишүүн 25|43-аараа хуваагдчихаад удаж байгаа.
Д.Амарбаясгалангийн талд 25 гишүүний кноп бий: Ж.Алдаржавхлан, Н.Алтаншагай, С.Амарсайхан, А.Арюунзаяа, Х.Баасанжаргал, О.Батнайрамдал, Ж.Бат-Эрдэнэ, Б.Бат-Эрдэнэ, Б.Баярбаатар, Э.Болормаа, Х.Булгантуяа, Ж.Ганбаатар, М.Ганхүлэг, Ц.Даваасүрэн, Ц.Идэрбат, М.Мандхай, Ч.Номин, О.Номинчимэг, Л.Оюун-Эрдэнэ, П.Сайнзориг, Ц.Сандаг-Очир, О.Саранчулуун, М.Энхцэцэг.
Харин Н.Учралын талд 43: Ч.Анар, Т.Аубакир, З.Бат-Амгалан, Ж.Батжаргал, Д.Батцогт, Н.Батсүмбэрэл, Б.Батцэцэг, Э.Батшугар, Д.Бум-Очир, С.Бямбацогт, Ж.Ганбаатар, Д.Ганмаа, Х.Ганхуяг, Г.Дамдинням, Б.Дэлгэрсайхан, Б.Жавхлан, Х.Жангабыл, Б.Заяабал, Г.Лувсаннамсрай, С.Лүндэг, Л.Мөнхбаатар, Т.Мөнхсайхан, З.Мэндсайхан, Н.Наранбаатар, Ч.Отгонбаяр, Д.Рэгдэл, Л.Соронзонболд, Б.Тулга, Г.Тэмүүлэн, Ч.Чинбүрэн, С.Чинзориг, Д.Үүрийнтуяа, Б.Уянга, Б.Хэрлэн, Д.Цогтбаатар, Ж.Чинбүрэн, Б.Чойжилсүрэн, Л.Энх-Амгалан, Б.Энхбаяр, Ж.Энхбаяр, Д.Энхтүвшин, С.Эрдэнэбат, М.Бадамсүрэн.
Энэ утгаараа С.Бямбацогт, Б.Жавхлан нарын хэн нь ч бүлэг дээрээ ногоон гэрлээр дэмжигдэнэ, бас Ерөнхийлөгчид таалагдах дүрүүд. Энэ үед С.Амарсайхан хүчгүйднэ. Гэхдээ Н.Учрал нам доторх цөөнхөө хумих үүднээс С.Амарсайханд УИХ-ын даргын суудлыг өгөх байдлаар зүтгүүлж болох юм.
Н.Учралын Засгийн газарт Н.Номтойбаяр орж ирвэл Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар улираахгүй байхаар яригджээ
Н.Учрал дангаар бус хамтаар засаглахаар шийдсэн байна. АН-ын зүгээс хамтарсан Засгийн газраас хөөгдчихөөд дахиад орохгүй гэж гэдийсэн. Иймд Н.Учрал АН-аас бусад парламентад суудалтай намуудад хамтрах саналаа хүргүүлж эхэллээ. Санал авсан намууд дотооддоо хэлэлцэж, хариугаа өгөхөөр тохиров.
Хэрэв Н.Номтойбаярын "Үндэсний эвсэл" Засгийн газарт хамтарвал Б.Энхбаярыг ХЗДХ-ийн сайдаар ажиллуулахгүй байхаар яригдсан байна. Ерөнхийдөө парламент доторх цөөнхүүд өөрт ашигтай хувилбараа зүтгүүлж, Н.Учрал бодож сууна.
Одоогийн байдлаар шинэ Засгийн газарт дараах нэрс яригдаж буй. Гэхдээ жижиг намуудтай ямар тохироо хийхээс шалтгаалж, нэрс өөрчлөгдөх магадлалтай.
Сайд нарын тухайд Засгийн газрын бүтцэд шинээр орох нэрсээр,
- Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар Д.Үүрийнтуяа,
- ХЗДХ-ийн сайдаар Д.Цогтбаатар,
- Зам тээврийн сайдаар Ж.Ганбаатар эсвэл Б.Дэлгэрсайхан,
- Эрүүл мэндийн сайдаар Т.Мөнхсайхан,
- Сангийн сайдаар Г.Тэмүүлэн
- Шадар сайдаар Ж.Бат-Эрдэнэ
- Боловсролын сайдаар Л.Энх-Амгалан нар яригдаж байна.
Хуучин сайдын ажлаа үргэлжлүүлэн хийхээр,
- Гадаад харилцааны сайдаар Б.Батцэцэг эсвэл Ч.Ундрам,
- Шадар сайдаар Х.Ганхуяг,
- Цахим хөгжил, инновац харилцаа холбооны сайдаар Э.Батшугар,
- Хүнс , хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар М.Бадамсүрэн эсвэл Ц.Идэрбат зэрэг нэрс яригдаж байна.
Сайдын албан тушаалаа өгөхөөр яригдаж буй нэрсэд,
- Сангийн сайдаар ажиллаж буй Б.Жавхлан,
- Батлан хамгаалахын сайдаар ажиллаж буй Л.Батлут,
- ХЗДХ-ийн сайдаар ажиллаж буй Б.Энхбаяр,
- Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдаар ажиллаж буй Э.Бат-Амгалан,
- Эрүүл мэндийн сайдаар ажиллаж буй Б.Чинбүрэн,
- Эрчим хүчний сайдаар ажиллаж буй Б.Чойжилсүрэн,
- Боловсролын сайдаар ажиллаж буй П.Наранбаяр нарыг солино гэсэн мэдээлэл бий.
Сэлгэн томилогдох сайдаар,
- Батлан хамгаалахын сайдаар Ж.Энхбаяр
Г.МИШЭЭЛ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
юу гээч нь болоод байна аа псда гэж энэ ллрууд онисого таалгаад багаа юм уу, энэ мэтийг ингээд яриад сууж байдаг хамгийн тэнэг арчаагүй новшийн гэнэн ард түмэн юм даа уншиж багаа псда чи ч яалгаагүй арчаагүй псда гуйлагчин Монгол
Спикер тодрохгүй байхад Засгийн газраа хүлээлгэж байгаа нь зөв шийдвэр үү
Доторх хуваагдал ингэж ил гарч байгаа нь өөрөө том асуудал шүү
УИХ-ын даргын асуудал шийдэгдэхгүй бол ажил гацах нь ойлгомжтой
Shine zasgiin gazar burdeh gej uneheer hetsuu baina daa
УИХ-ын дэд дарга Ж.Бат-Эрдэнийг УИХ-ын дарга болгоод явчихвал л болоо юм биш үү? Нэг их сүржигнээд л байх юм.
Учрал ч бүх хүнийг загнадаг хаан болж байх шиг Удахгүй дээ
их хурдтай ажиллана гэсэн яасан бэ.
Nam dotoroo ingej taltsaad baival yaj ajil yvah ve
43 25 gej huvaagdsan ni mash tom dohio shuu
Зөвшилцөлгүй бол ямар ч шийдвэр удааширна даа
С.Амарсайхан гараад ирвэл сонирхолтой өрсөлдөөн болно доо
За энэ хүн л биш бол өөр хэн ч яах вэ. Энэ хүнийг Төрийн 3-н өндөрлөгийн нэгээр сонгож огт болохгүй шүү, ард Женко төр самраад амар заяа үзүүлэхгүй бас төрийн нууц мэдээд лай болно шүү эх оронд минь.
Жижиг намуудын байр суурь одоо илүү чухал боллоо
Uls turiin naimaa l yavaad baina daa
Хэт их тохироо хийвэл ард түмэнд ашиггүй шүү
Huleelt ih baina harin guitsetgel ni yaj bh bol
С.Энхбаяр гэж гишүүн байдаг юм уу
Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud
Эрчим хүчний сайдаар Найдлаа гэж сонин гарыг нэрлэсэн бсан ээдээ Халтархандаас ялгаагүй л болов уу даа
Н.Учрал их бодлоготой хандаж байна уу эсвэл хэт болгоомжилж байна уу
AN orohgui geed baigaa ni bas sonin shiidver yumaa
Ийм үед улс төр биш эдийн засгаа бодох хэрэгтэй баймаар