Улс төрийн мэдээ

Ерөнхийлөгчийн томилдог Олон нийтийн зөвлөл гишүүнийг эгүүлэн татах хуулийг батал гэх болов

АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөл сарын зайтай хоёр дахь удаагаа хэвлэлийн хурал хийв. Уг хэвлэлийн хурлын агуулга нь УИХ-ын чуулганаар хэлэлцүүлэгдэлгүй царцсан Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төсөл юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан УИХ-ын гишүүнд хэд хэдэн агуулгаар хариуцлага тооцох тухай уг хуулийг УИХ-д өргөн барьсан хэдий ч өнөөг хэр хэлэлцээгүй байгаа.

Өнөөдрийн УИХ-ын чуулганы хэлэлцэх асуудлын тов дараалалд бий. Уг хууль нь зарим талаараа учир дутагдалтай төдийгүй парламентын ардчилалд сөрөг нөлөөтэй гэх шүүмжлэлийг ч мөн хүртээд буй.

Харин уг хуулийг "УИХ-аар даруй хэлэлцүүлж, батлуул" гэх агуулгыг АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс хэвлэлийн хурлаараа дахин мэдэгдлээ. Олон нийтийн зөвлөлийг 15 гишүүний бүрэлдэхүүнтэйгээр Ерөнхийлөгч өөрөө 4 жилийн хугацаатай томилдог.

Уг зөвлөлийн үүрэг нь авлигын эсрэг хуульд авлигатай тэмцэхэд олон нийтийг идэвхтэй оролцуулах, тэдний санал бодлыг хүргэх, авлигын нөхцөл байдал, авлигын эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтийн талаар зөвлөмж өгөх юм. Гэтэл тэд чиг үүргээсээ өөр агуулгыг илтэд зүтгүүлэн, ярьцгаах боллоо.

Өөрөөр хэлбэл ерөнхийлөгчийн хуулийг яаравчлуул гэж буйн ард хэний хүсэл, сонирхол өндөр байгаа вэ гэдэгт тайлбар өгөлтгүй билээ.

Т.БАТСҮРЭН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Д.Гантөмөр. АТГ-ын ОНЗ-ийн гишүүн.
Д.Гантөмөр. АТГ-ын ОНЗ-ийн гишүүн.

Гэмт хэрэгтэн гэдэг нь 3 шатны шүүхээр тогтоогдсон гишүүд ямарч ял зэмгүй явж, Үндсэн хуулийн 14.1 дэх "хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байна" гэсэн заалт зөрчигдсөөр байхад УИХ нүдэн балай чихэн дүлий байсаар байгаа нь эрх мэдэл, албан тушаалаа ашиглан гэмт этгээдэд давуу байдал олгож буй авлигын уучилашгүй гэмт хэрэг юм. Үүнийг ойлгох чадвар мэдлэггүй хүмүүс хэвлэл мэдээлэл эрхэлж байгаа нь нэн харамсалтай байна.

Batalj bolohgui shuu.
Batalj bolohgui shuu.

Hurelsuhiin ter huuliig paslament batalj bolohgui shuu. Hurelsuh parlamentiin gishuudiig durtai tsagtaa archih huuli batluulah geed baigaa n buruu. Tusgaar togtnol chuhal asuudal tohioldvol parlamentiin gishuun uurtai ustaartai baij l taarna. tiim ued hudal yos surtahuun geh zaaltaar zov huniig chuhal ued zailuulah bolomjtoi huuliig batalj bolohgui shuu. Ene parlamentiig baiguulahad chini anh ih olon talaas bodoj uzej tiim tuuhen stresstei ueuudiig ch mon tootsoj albaar yeronhiilogchiin buyu neg hun amarhan baritsaand oroh magadlal ondortoig undeslen tatgalzsan yum shuu dee.

Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Back to top button