Конгод Эболагийн сэжигтэй тохиолдол 900 хүрчээ
Конго улсын албан тушаалтнууд мэдээлэхдээ Эбола вирусийн сэжигтэй тохиолдол 900 давсан гэжээ. Эболагийн Бундибугё төрөл тус улсын зүүн хэсэгт тархаад байгаа юм. Конгогийн харилцаа холбооны яам ням гарагт /2026.05.24/ мэдэгдэл хийхдээ 904 сэжигтэй тохиолдол, халдвараар нас барсан байж магадгүй 119 тохиолдол бүртгэгдсэн гэжээ.
Албаныхан өмнө нь мэдэгдэл хийхдээ 700 сэжигтэй тохиолдол, халдварын улмаас нас барсан 170 тохиолдол гарсан гэж байсан билээ. ДЭМБ уг дэгдэлт Конго улсыг хамарсан халдвар болж хувирах эрсдэл маш өндөр болсон гэж анхааруулсан байгаа. Гэхдээ олон улсад тархах магадлал бага хэвээр байгаа гэдгийг онцолсон юм.
Халдварыг тогтоон барихаар ажиллаж буй Конго дахь эрүүл мэндийн мэргэжилтнүүдэд ноцтой бэрхшээл тулгарч байна. Тодруулбал Эболаг эмчлэх төвүүдийг галдан шатаах халдлагууд гарах болжээ. Халдварын ихэнх нь бүртгэгдэж буй Итури мужид иргэний дайн өрнөж байгаа нь нөхцөл байдлыг илүү дордуулсан байна. “Doctors Without Borders” байгууллага мэдэгдсэнээр мөргөлдөөний улмаас олон арван эмч, сувилагч нар Итури мужаас зугтжээ. Үүний улмаас Эболаг эмчлэхэд хүн хүчний дутагдал үүссэн байна.
Эх сурвалж: The Guardian















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.