НийгмийнНийгэм мэдээ

Б.Отгонбаяр: Гал цахилгааны босоо шугаманд гарсан, одоогоор айл өрх өртөөгүй

ХУД-ийн 15-р хороо Цэнгэлдэх хотхонд гарсан тухай дуудлага өнөөдөр 16:02 цагийн үед онцгой байдлан албанд ирсэн. Галын нөхцөл байдлыг Eguur news агентлаг газар дээрээс шууд дамжуулан хүргэсэн. 18:10 цагийн байдлаар галыг бүрэн унтраасан шалгах ажиллагаа үргэлжилж байв. ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын ахлах мэргэжилтэн Б.Отгонбаяраас учрал хохирол, эрсдэлийн талаар тодрууллаа.

Галыг бүрэн унтраасан уу. Дотор нөхцөл байдал ямар байна вэ?

-Нийслэлийн онцгой байдлынбайгууллагад дуудлага ирсэн. Нийслэлийн онцгой байдлын дөрвөн анги таван тасгийн 70 гаруй албан хаагч 27 тусгай зориулалтын автомашинтайгаар ажиллаж байна. Одоогоор гал түймрийн тархалтыг бүрэн зогсоосон. Утаажилтын бүсэд байсан иргэдийг гаргаад байна. Шалгах ажиллагаа үргэлжлээд явагдаж байна. Онцгой байдлын албан хаагчид 27 иргэнийг аврах ажиллагааг явуулж гаргалаа. Нийтдээ 70 орчим иргэдийн утаажилтын бүсээс гаргаад ажиллаж байна. Эрүүл мэндийн байгууллагад хүлээлгэж өгсөн

-Галын шалтгааны талаар?

-Орон сууцны цахилгааны босоо шугамд гал түймэр гарсан. Айлын гэр, иргэний өрөөнд гал түймэр тархаагүй гэж ойлгож болно. Шалтгаан нөхцөлийг гал түймрийг бүрэн унтраах ажиллагаа дууссаны дараа мэргэжлийн байгууллагууд тогтоож ажиллана.

-Өндөр барилгын дээд давхарт гарсан галыг унтраахад техник хэрэгслийн боломж хүрсэн үү?

-Онцгой байгууллагын хүчин чадал бахйгү гэж харж болохгүй. Барилгын онцлогоос шалтгаалж байгаа. Манайд ашиглаж байгаа авто механик шат 23 давхарт байгаа иргэдэд хүрэхгүй байлаа. Гэхдээ доод болон дээд давхраас нь аврах ажиллагаа явуулсан.

-Хотхоны орц гарц галын машин орж гарахад хэр хүндрэлтэй байв. Гал унтраах ажиллагааг цаг алдалгүй эхлүүлж чадсан уу?

-Гал унтраах бүрэлдэхүүн цаг алдалгүй ирсэн. Замын ачаалал нөхцөл байдал ямар байгааг та бүхэн мэдэж байгаа. Тодорхой хэмжээнд нөлөөлдөг. Биднийг ирэхэд хугацханд саад болсон зүйл одоогоор илрээгүй байна.

Д.ХАДААН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button