НИЙГЭМНийгэм мэдээ

Богд ууланд 14 хоног чөлөөт цагаа өнгөрөөх, алхах, спортоор хичээллэхгүй байхыг зөвлөж байна

Өчигдрөөс эхлэн Богд уулын 2,000 га талбайд авиа микробиологийн аргаар агаараас тэмцэх ажлыг эхлүүлсэн байна. Тодруулбал, Залаат, Хүрхэрээ, Хүрэл тогоот, Бумбат зэрэг газарт ойн хөнөөлт шавж сибирийн хүр эрвээхэйн хүрэнцэрийн тархалт голомтлон үүссэн байна.

Ойн газраас 2000 га талбайд агаарын хөлгөөр сонгомол үйлчилгээтэй бактерийн бэлдмэл ашиглан тэмцлийн ажлыг 2026.06.09-10-ний өдөр зохион байгуулна. Иймд иргэдийг 10-14 хоногт ойд чөлөөт цагаа өнгөрөөх, алхах, спортоор хичээллэхгүй байхыг зөвлөж байна. Тэмцлийн ажил явагдаж буй бүсэд зорчиж буй иргэд холбогдох байгууллагын зөвлөмж, анхааруулгыг мөрдөн, аюулгүй байдлаа ханган зорчино уу.

Х.ХУЛАН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button