Танилц: Ирэх тав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Ус цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан ирэх тав хоног буюу зургаадугаар сарын 22-ноос 26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвийг хүргэж байна.
22-нд баруун аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар үргэлжилсэн бороо, уулаараа нойтон цас, 23, 24-нд нутгийн зарим газраар, 25-нд нутийн баруун хагаст бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Салхи 22, 23-нд нутгийн зүүн хагаст седундэд 12-14 метр, бусад хугацаанд нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Хугацааны эхээр нутгийн зүүн хагаст сэрүүхэн, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон голын хөндийгөөр шөнөдөө -4...+1 градус, хөрсөн дээр цочир хүйтрэнэ, өдөртөө +7...+12 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор шөнөдөө +14...+19 градус, өдөртөө +25...+30 градус, Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +8...+13 градус, өдөртөө +18...+23 градус, бусад нутгаар шөнөдөө +2...+7 градус, өдөртөө +12...+17 градус дулаан байна. 24-нөөс ихэнх нутгаар бага зэрэг дулаарна.
Б.АЗЖАРГАЛ















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.