
"FIBA 3x3 Дэлхийн Гран-При" тэмцээн өчигдөр Улаанбаатар хотод эхэлж эхний өдрийн тоглолтууд болж өндөрлөсөн. Тэгвэл өнөөдөр 15:00 цагаас эрэгтэйчүүдийн шилдэг найман багийн хасагдах шатны тоглолтууд болно.
Эхний тоглолт LIMAN, TAIPEI WANBAO гэсэн багууд тоглох бол 15:30 цагаас Монгол Улсын ULAANBAATAR MMC ENERGY баг KAUNAS VDU багтай тоглох хуваарьтай байна. Харин эмэгтэйчүүдийн хэсгийн шатны тоглолтууд маргааш буюу энэ сарын 24-нд эхэлнэ. Монгол улсаас ULAANBAATAR AMAZONS, AMGALAN, SUKHBAATAR, MONGOLIA гэсэн дөрвөн баг оролцож байгаа юм.
Б.АЗЖАРГАЛ











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.