Байгаль орчин

Монголд аяласан БНСУ-ын жуулчдын тоо 56 мянга болж, өмнөх оны мөн үеэс 19 хувиар буурчээ

Монгол Улсад 2026 оны 7 дугаар сарын 1-ний байдлаар 418,732 гадаадын жуулчин иржээ. Энэ нь 2025 оны мөн үеэс 69,088 жуулчнаар буюу 19.8 хувиар өссөн үзүүлэлт юм. 2023 оны мөн үетэй харьцуулахад гадаадын жуулчдын тоо 155,049 буюу 58.8 хувиар өсжээ. Зуны аяллын оргил үе, Үндэсний их баяр наадам эхэлж буйтай холбоотойгоор Монгол Улсыг зорих жуулчдын урсгал цаашид нэмэгдэх төлөвтэй байна.

Энэ нь өмнөх оны мөн үеэс 20 гаруй хувиар өссөн үзүүлэлт юм. Нийт жуулчдын хамгийн их буюу 37 хувийг ОХУ-ын иргэд бүрдүүлжээ. Харин БНХАУ-ын жуулчид 28 хувийг, БНСУ-ын жуулчид 12 хувийг эзэлснээр удаалсан байна. Гэсэн ч солонгос жуулчдын тоо өмнөх онуудтай харьцуулахад буурчээ. Оны эхний хагаст Монголд аялсан БНСУ-ын жуулчдын тоо 56 мянга болж, өмнөх оны мөн үеэс 19 хувиар багассан байна. Харин Японоос ирсэн жуулчдын тоо 14 мянга дөхөж 22 хувиар өссөн бол Герман жуулчдын тоо 8700-д хүрч 42 хувиар тус тус нэмэгдсэн үзүүлэлттэй гарсан байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button