Гадаад мэдээДЭЛХИЙ

ОХУ Украинд хүчтэй цохилт өгсний улмаас 27 хүн амь үрэгджээ

ОХУ пүрэв гарагт /2026.07.02/ Украины нийслэл Киевт хүчтэй цохилт өгсний улмаас 27 хүн амь үрэгдэж, 130 гаруй барилгад гэмтэл учирчээ. Тус цохилт энэ жил өгсөн хамгийн их хүний амь нас хохирсон халдлага болсон байна. Киевийн цэргийн захиргааны дарга Тимур Ткаченко Телеграм дээр мэдэгдэл хийхдээ аврах багууд нурангид дарагдсан хүмүүсийг гаргаж авахаар ажиллаж байгаа учир нас барсан хүний тоо нэмэгдэх магадлалтай гэжээ.

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский Ирландад хийж байсан айлчлалаа эрт өндөрлүүлж, Киевт буцаж ирсэн байна. Цохилтын улмаас тал нь нуран унасан есөн давхар барилга дээр Зеленский очжээ. Ийм том хохирол учирсны шалтгааны нэг нь холбоотнууд амласан агаарын хамгаалалтын системээ хүргээгүй явдал гэж тэр хэлжээ. Зеленский “Хэрэв манай холбоотнууд амлалтаа цаг тухайд нь биелүүлсэн бол өнөөдөр бид илүү олон гэр орон, амь насыг аварч чадах байсан гэж би бодож байна. Холбоотнуудаасаа хүсэж буй ганц зүйл гэвэл тохиролцсоноо л биелүүлэх. Үүнээс илүү зүйл хүсээгүй” гэсэн байна.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин

Зеля холбоотнууддаа ялархахаас илүүтэй жоохон ухаан зарах хэрэгтэй бна. Дайн дуусгах үе шаттай хэлэлцээр хийх г.м.
Энэ хооронд түр гал зогсоох нөхцөлтэйгээр.

Холбоотой мэдээ

Back to top button