Технологи

Наадмын урт замд гарахаас өмнө заавал шалгах 3 зүйл

Үндэсний их баяр наадам, зуны амралтын улирал эхэлж, орон нутгийг зорих автомашины хөдөлгөөн жил бүр эрс нэмэгддэг. Энэ үед жолооч бүрийн хувьд хамгийн чухал бэлтгэл бол автомашинаа холын замд найдвартай, аюулгүй зорчиход бэлэн эсэхийг урьдчилан шалгуулах явдал юм.

Мэргэжилтнүүдийн зөвлөж буйгаар урт замд гарахын өмнө автомашины дугуй, амортизатор, хөдөлгүүрийн тос гэсэн үндсэн 3 хэсгийг заавал шалгах шаардлагатай. Эдгээр нь зөвхөн тав тухтай зорчихоос гадна жолоодлогын аюулгүй байдал, тоормослох чадвар, хөдөлгүүрийн найдвартай ажиллагаанд шууд нөлөөлдөг гол үзүүлэлтүүд юм.

Дугуй | Замтай харьцах хамгийн чухал эд анги

Автомашины замтай харьцдаг цорын ганц хэсэг бол дугуй. Иймээс дугуйн хээ, агаарын даралт, баланс болон элэгдэл нь жолоодлогын тогтвортой байдал, тоормосны зай, шатахуун зарцуулалтад шууд нөлөөлдөг.

Элэгдэл ихтэй эсвэл агаарын даралт буруу дугуйтай холын замд гарах нь эрсдэл дагуулдаг. Тиймээс наадмын аяллын өмнө дугуйгаа мэргэжлийн түвшинд шалгуулж, шаардлагатай тохиолдолд шинэчлэх нь зүйтэй.

Дэлхийн 30 гаруй автомашин үйлдвэрлэгч Hankook дугуйг үйлдвэрийн үндсэн тоноглол буюу OE сонголтоор ашигладаг нь тус брэндийн чанар, аюулгүй байдал, найдвартай гүйцэтгэлийг илтгэнэ. Та дугуй сонгохдоо зөвхөн хэмжээ, загварыг бус дэлхийд батлагдсан технологи, олон улсын стандартаар баталгаажсан чанарыг сонгох нь чухал юм.

Амортизатор | Монголын замд онцгой үүрэгтэй эд анги

Монголын бартаат болон холимог замын нөхцөлд амортизаторын үүрэг онцгой. Элэгдсэн амортизатор нь автомашины савалгааг нэмэгдүүлж, дугуйн барьц, тоормосны ажиллагаа болон жолоодлогын тогтвортой байдалд сөргөөр нөлөөлдөг. Мөн холын замд жолоочийг хурдан ядрааж, аяллын тав тухыг бууруулдаг.

Японы TEIN брэнд нь 1985 оноос хойш амортизатор, түдгэлзүүлэх системийн чиглэлээр дагнан хөгжүүлэлт хийж ирсэн бөгөөд спорт болон өдөр тутмын хэрэглээний автомашинд зориулсан бүтээгдэхүүнээрээ олон улсад танигдсан брэнд юм.

TEIN Endura Pro болон Endura Pro Plus зэрэг загвар нь Монголын замын нөхцөлд тохиромжтойгоос гадна жолоодлогын мэдрэмж, тав тух, тогтвортой байдлыг сайжруулахад чиглэсэн шийдлүүдийг санал болгодог.

Хөдөлгүүрийн тос | Зуны халуунд хөдөлгүүрээ хамгаалах үндсэн хамгаалалт

Зуны улиралд, ялангуяа холын замд автомашины хөдөлгүүр удаан хугацаанд өндөр ачаалалтай ажилладаг. Хугацаа нь болсон, чанар муутай эсвэл тохиромжгүй тосоор удаан явах нь хөдөлгүүрийн элэгдлийг нэмэгдүүлж, шатахуун зарцуулалт болон ажиллагаанд сөргөөр нөлөөлөх эрсдэлтэй.

Солонгосын тос тосолгооны тэргүүлэгч брэндүүдийн нэг SK ZIC нь бүтэн синтетик болон өндөр үзүүлэлттэй хөдөлгүүрийн тосоороо хөдөлгүүрийг өндөр температурт хамгаалах, элэгдлийг бууруулах, цэвэр ажиллагааг дэмжих технологийг санал болгодог.

Иймээс холын замд гарахаас өмнө хөдөлгүүрийн тосны түвшин, чанар, солих хугацааг заавал шалгуулж, автомашиндаа тохирсон тос хэрэглэхийг мэргэжилтнүүд зөвлөж байна.

Нэг дороос зөвлөгөө, оношилгоо, суурилуулалт авах боломжтой

Таван Богд Трейд ХХК Hankook дугуй, TEIN амортизатор, SK ZIC хөдөлгүүрийн тосны албан ёсны борлуулагчаар ажилладаг бөгөөд эдгээр бүтээгдэхүүнтэй холбоотой зөвлөгөө, оношилгоо, суурилуулалт болон засвар үйлчилгээний цогц үйлчилгээг Hankook Masters төвөөр дамжуулан нэг дороос хүргэж байна.

Наадмын урт замд гарахаас өмнө автомашинаа мэргэжлийн түвшинд шалгуулж, дугуй, амортизатор, хөдөлгүүрийн тосоо баталгаатай бүтээгдэхүүнээр шинэчилснээр та өөрийн болон гэр бүлийнхээ аяллыг илүү аюулгүй, тав тухтай болгоно.

Мөн Таван Богд Трейд ХХК нь албан ёсны борлуулагчийн хувьд авто засварын төвүүд, сэлбэгийн дэлгүүрүүд болон бизнесийн байгууллагуудтай хамтран ажиллаж, гэрээт борлуулагчийн сүлжээгээ өргөжүүлж байна. Хамтран ажиллах сонирхолтой байгууллагууд 7509-1111 дугаараар холбогдон дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

Хаяг: ХУД, Таван Богд Группийн Хан-Уул оффис, Geely showroom-н хойно, Hankook Masters төв
Холбоо барих утас: 7509-1111

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button