Гадаад мэдээДЭЛХИЙ

Украин ОХУ-ын газрын тос боловсруулах хамгийн том үйлдвэрт цохилт өгчээ

Украины зэвсэгт хүчин даваа гарагт /2026.07.06/ мэдэгдэл хийхдээ ОХУ-ын газрын тос боловсруулах хамгийн том үйлдвэрт цохилт өгсөн гэжээ. Сибирьт байрладаг Газпромнефть компанийн ажиллуулдаг үйлдвэр нь Украины хилээс 2,500 орчим км зайд байрладаг. Энэхүү цохилт дайн эхэлснээс хойш Украин ОХУ-д өгсөн хамгийн гүн халдлага болов.

“NASA”-гийн хиймэл дагуулууд даваа гарагийн орой Омскийн үйлдвэрт гал гарч буйг бүртгэж авчээ. Украины Зэвсэгт хүчний Жанжин штаб мэдэгдэл хийхдээ “Цохилт өгсний дараа газрын тос боловсруулах үйлдвэр байрладаг нутагт гал гарсан нь бүртгэгдсэн. Ингэснээр ОХУ-ын бензин боловсруулдаг хамгийн том 11 үйлдвэрт цохилт өглөө” гэсэн байна.

Омск мужийн захирагч Виталий Хоценко мэдэгдэл хийхдээ хэд хэдэн дрон газрын тос боловсруулах үйлдвэрт цохилт өгсөн гэдгийг баталжээ. Энэ нь дайн эхэлснээс хойш Украин Омск мужид цохилт өгсөн анхны тохиолдол байв. Эх сурвалжууд “Reuters” агентлагт хэлэхдээ тус үйлдвэр өнгөрсөн жил 23 сая орчим тонн газрын тос боловсруулжээ.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button