Аргентинд ялагдсаны дараа Египетийн дасгалжуулагч шүүгчдийг шүүмжиллээ
Хөлбөмбөгийн ДАШТ-ийн хасагдах шатны 16 багийн тоглолтууд явагдаж дууслаа. Өнгөрсөн шөнө аваргын цомоо хамгаалахаар зорьж буй Аргентин Египетийн шигшээ багтай таарсан юм. Тоглолтын 79 дэх минут хүртэл Египет 2 онооны илүүтэй байсан бол Аргентины Кристиан Ромеро гоол оруулж харьцааг 2:1 болгожээ. Үүнээс дөрвөн минутын дараа Лионель Месси гоол хийж онооны харьцааг тэнцүүлсэн юм. Харин 93 дахь минутад Энзо Фернандес гоол оруулснаар Аргентин ялалт байгуулсан байна.
Уг тоглолтын дараа Египетийн дасгалжуулагч Хоссам Хассан шүүгчдийг шүүмжилж, ДАШТ-ийн тоглолтуудыг үзэхгүй хэмээжээ. Учир нь тоглолтын 62 дахь минутад Египетийн Мостафа Зико гоол оруулж онооны харьцааг 3:0 болгосон ч гоол оруулах довтолгоонд алдаа гарсныг VAR тогтоосон тул хүчингүйд тооцсон юм. Хассан “Гэртээ хариад ДАШТ-ийн ямар ч тоглолт үзэхгүй. Бидэнд тохиолдсон зүйл шударга бус байсан. Манай баг торгуулийн цохилт авах ёстой байсан ч өгөөгүй. Бас нэг гоолыг түдгэлзүүлсэн. Яагаад түдгэлзүүлснийг ойлгохгүй байна” гэжээ.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.