М.Бадарч, Н.Өсөхбаяр тэргүүтэй бөхчүүдийн барилдах эрхийг сэргээх "ЭРХ"-тэй хүн алга
Улсын гарди М.Бадарч, Аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр, М.Буяндэлгэр, аймгийн арслан Э.Чойням, Б.Бат-Орших нарыг энэ жилийн Улсын баяр наадмын бөхийн барилдаанд бүртгэх боломжгүй гэв. Учир нь шадар сайдын мэдэгдсэнээр допинг буюу хориотой бодистой холбогдсон бөхчүүдийн эрхийг "Үндэсний баяр наадам зохион байгуулах салбар хороо мэдэхгүй, эрх сэргээх мэдэл байхгүй" гэсэн юм.
Угтаа тэдний барилдах эрхийг хасахдаа Шадар сайдын ахалдаг тус хорооны удирдлага дор ажилладаг үндэсний бөхийн салбар хороогоор бүх албан бичиг дамждаг. Улмаар баяр наадам зохион байгуулах салбар хороо эрх хасах, цол хураах бичгийг ерөнхийлөгч болон холбогдох газарт хүргүүлдэг атал гэнэт хассан эрхээ эргэн сэргээх эрхгүй болов.
Улсын гарди М.Бадарчийн тухайд дөрвөн жилээр эрхээ хасуулж гараа "тушуулсан". Одоогоор хамгийн удаан барилдах эрхээ хасуулсан бөх болоод буй бөгөөд 2027 онд түүний барилдах эрх сэргэх учиртай. Харин хамгийн их маргаан дагуулсан бөх бол Н.Өсөхбаяр. Тэрбээр допинг хэрэглэсэн гэдгээ хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд спортын арбитрын шүүхэд хандсан. Шүүхийн шийдвэр түүний талд гарч барилдах эрхийг нь сэргээсэн байдаг. Гэтэл "Н.Өсөхбаярын асуудал шүүх дээр байгаа учир барилдуулах боломжгүй" гэсэн тайлбарыг МҮБХ өгсөн.
Мөн аймгийн арслан Б.Бат-Оршихийн барилдах эрхийг нь сэргээж, цолыг нь нөхөн олгох шийдвэр гарсан ч өдийг хүртэл хэрэгжсэнгүй. Энэ мэт дээрх бөхчүүдийн барилдах эрх, цол зэрэг асуудлыг хэн шийдэж, мухарлах нь ойлгомжгүй байна.
Цол хураах, эрх хасах зэрэг бүхий л "том", чухал ажлын албан бичиг дамждаг Баяр наадам зохион байгуулах хороо "барилдах эсэхийг нь шийдэх эрхгүй байхгүй" гэв. Ерөнхийлөгч бол цол олгох, хураах үүрэгтэй. Харин барилдах эрх хасаж, сэргээх эрх үүрэг байхгүй. Мэдэх, шийдэх байгууллага, хороод нь нэгнийхээ шийдвэрийг үгүйсгэж, "гал"-ыг өөрөөсөө түлхсээр баяр наадамтай золголоо.
Б.АЗЖАРГАЛ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Бадарчаас бусад нь дэмий байх бадарч 2 ,3 жил эрхээ хасуулж өнжлөө одоо барилдах цаг нь болсон
Эрх хасахдаа хурдан байсан бол сэргээхдээ яагаад ийм удаан болдог юм бэ ард түмэн тодорхой тайлбар хүсэж байна
Erh hasahdaa olon baiguullaga oroltsoj bolдог yum bol sergeehdee ch bas hariutslagatai baiguullaga ni todorhoi baih yostoi
Нэг байгууллага нь эрхгүй гэнэ нөгөө нь шүүх дээр байна гэнэ ийм тодорхойгүй байдал үндэсний бөхийн нэр хүндэд муугаар нөлөөлж байна
Shuuhiin shiidver garsan bol heregjuuleh ni huuliin zarchim baimaar yum uuniig l olon hun asuuj baina
Допингтой хатуу тэмцэх нь зөв ч дүрэм журам нь ойлгомжтой шударга байх хэрэгтэй
Naadmiin devjee bol margaan bish sportiin uraldaan baih yostoi tiimees ene asuudliig hurdan shiideesei
Бөхчүүд ч иргэд ч тодорхой дүрэм журам хүсэж байна жил бүр ийм маргаан давтагдах ёсгүй
Асуудлыг шийдэх эрхтэй хүн байхгүй гэхээс илүү шийдэх зоригтой байгууллага алга юм шиг сонсогдож байна
Hunii erh huuli yosnii asuudal deer ingej todorhoigui baij bolohgui neg tald ni shiidver ni garsan geed baidag
Допинг хэрэглэсэн нь тогтоогдсон бол хариуцлага хүлээх ёстой харин маргаантай асуудлыг удааж болохгүй
Ene asuudliig neg musun huuli jurmaar ni shiideh heregtei, hun bolgond adilhan durem uilchleh yostoi
Шүүхийн шийдвэр гарсан бол хэрэгжүүлэх ёстой, эс бөгөөс хууль дүрэмд итгэх итгэл алдагдана
Эрх сэргээх, эрх хасах асуудал нь тодорхой байгууллагын хариуцлага дор байхгүй бол ийм будилаан дахин гарна
Hunii erh ashig sonirhol bish huuli juram l terguund baih yostoi gej bodoj baina
Эрх хасаж болсон бол сэргээх нөхцөл үүссэн тохиолдолд сэргээж чаддаг байх хэрэгтэй.
Тодорхойгүй байдал чинь Монгол төрийн чадамжгүй байдлыг илтгэж байна.