СпортСПОРТ

Г.Дөлгөөн: 22-24 насны залуусыг шигшээд дуудсан нь бидний эд тоглох, амжилт үзүүлэх үе гэж итгэл хүлээлгэсэн хэрэг

Монгол Улсын сагсан бөмбөгийн шигшээ багийн өргөтгөсөн бүрэлдэхүүнд дуудагдсан дээд лигийн "SG Apes" багийн тамирчин Г.Дөлгөөнтэй цөөн хором ярилцлаа.

-Улсынхаа шигшээ багийн өргөтгөсөн бүрэлдэхүүнд дуудагдсан. Цаашид үндсэн бүрэлдэхүүнд үлдэх байх. Бүр гараанд гарахыг ч үгүйсгэх араггүй байна?

-Монгол Улсын шигшээ багт дуудагдана гэдэг бол мэдээж нэр төрийн хэрэг. Ах дүү, найз нөхөд болсон хүмүүс улсынхаа төлөө нэгдэж, цуглаад бэлтгэл хийж байгаа нь үнэхээр сайхан байна. Удахгүй үндсэн бүрэлдэхүүн болон гарааны тоглогчид зарлагдах байх аа.

-Өмнөх жилүүдээс шигшээ багийн тамирчдын нас залуужиж, нуруу ч өндөр болсон байна. Нэг ёсондоо танай үеийн тамирчид шигшээгийн зүтгүүр болох нь?

-Шигшээ багийн тамирчдын нас залуужиж байгаа. 22-24 насны залуус олон дуудагдсан. Бидний тоглох, амжилт үзүүлэх нас ирж байгаа учраас шигшээ багт дуудсан гэж ойлгож байна.

-Ахлах дасгалжуулагчаар гадаад мэргэжилтэн ажиллаж байгаа. Хоорондоо ойлголцол хэр байна вэ?

-Ахлах дасгалжуулагч маань гадаад улсын мэргэжилтэн. Бид цөөнгүй жил хамтран ажилласан. Ахлах дасгалжуулагчийн тоглохыг хүссэн сагсан бөмбөгийг бид ойлгож эхэлж байна. Талбай дээр гарахад бэлэн байгаа.

-Таныг Монгол Улсын арслан Д.Ганхуяг агсны хүү гэдгийг олон хүмүүс мэднэ. Аав таны юу гэж зааж, зөвлөж, захидаг байв?

-Аав маань "бэлтгэлээ чамбай хий, хоолоо сайн ид, сайн унтаж амар" гэж захидаг байсан. Хэлсэн ёсоор нь сагсаа сайн тоглож аавынхаа нэрийг өндөрт өргөхийн төлөө хичээж байна.

Б.АЗЖАРГАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button