ОХУ Хойд Солонгосоос нэмж 30 мянга цэрэг авчрахаар бэлтгэж байна гэж Зеленский хэлжээ
Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский хэлснээр бол ОХУ дайны үйл ажиллагаагаа дэмжихийн тулд Хойд Солонгосоос нэмж 30 мянган цэрэг авчрахаар бэлтгэж байгаа аж. Түүний хэлснээр Москва өнгөрсөн сараас хойш баруун өмнөд хилийн бүсдээ Хойд Солонгосын цэргүүдийг байршуулахаар бэлтгэж эхэлсэн байна.
Хойд Солонгос нэмэлт тооны цэрэг илгээх нь Хойд Солонгосын пуужингийн тусгалд багтах Азийн бусад орнуудад аюул учруулж болзошгүй гэдгийг Зеленский анхааруулжээ. Тэрбээр өөрийн сошиал хуудас дээрээ “Энэ дан ганц Украинд тулгараад буй аюул биш. ОХУ Хойд Солонгост дайнд хэрхэн байлдахыг сургаж, зэвсгээ сайжруулах, бодит байлдааны туршлага олж авахад нь тусалж байна. Энэ бол Хойд Солонгосын пуужингийн тусгалд багтах Азийн бусад орнуудад аюул учруулах зүйл” гэж бичсэн аж.
Эх сурвалж: Korea Times












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.