НИЙГЭМНийгэм мэдээ
Үйл явдал: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль өнөөдөр эхэлнэ
Өнөөдөр буюу наймдугаар сарын 21-нд болох үйл явдлын мэдээлэл.
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (СОР17) Улаанбаатар хотноо тав дахь өдрөө үргэлжилж байна.
- 09:00 цагт: Байгаль орчны сэтгүүлчдэд зориулсан Олон улсын экспертүүдийн “Хоол хүнс ба хямралаас шийдэлд хүрэх нь” уулзалт СОР17-гийн Ногоон бүсэд болно.
- 09:30 цагт: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль нийслэлийн Налайх дүүргийн Тайж хайрханы бэлд эхэлнэ.
- 09:30 цагт: “Хотын дарга нарын чуулга уулзалт” -ын нээлт COP17-гийн Цэнхэр бүсэд болно.
- 10:00 цагт: “Өгөгдөлд суурилсан газрын доройтлын менежмент” хэлэлцүүлэг COP17-гийн Цэнхэр бүсэд Монгол Улсын өргөөд болно.
- 15:00 цагт: “Үндэсний тодорхойлсон хувь нэмэр (NDC) ба газрын доройтлын асуудал” зэрэгцээ үйл ажиллагаа СОР17-гийн Цэнхэр бүсийн MET-02 танхимд болно.
- 2026-2027 оны хичээлийн жилийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг E-Mongolia платформоор улсын хэмжээнд хийнэ.
Үзэсгэлэн:
- СТА Д.Батмөнх, СТА С.Базарваань, СТА Ч.Дорждэрэм нарын хамтарсан “Хийморийн морьд” уран зургийн үзэсгэлэн энэ сарын 31-нийг хүртэл “Норпэй арт” галерейд гарч байна.
- Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн 60 жилийн ойд зориулсан “Дүрслэх урлагийн оюуны өв сан” тусгай үзэсгэлэн энэ сарын 29-нийг хүртэл гарна.
Орон нутагт:
- Төрийн тахилгат Хар Зүрх хайрхны тэнгэрийг тахих ёслол Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Согоот багийн нутагт болно.
- Хархорум музейд “Хубилай хааны усан флот” сэдэвт гэрэл зургийн тусгай үзэсгэлэн энэ сарын 30-ныг хүртэл гарна.
Д.ХАДААН










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.