Шинэ Зеланд 16-гаас доош насныханд сошиал медиа ашиглахыг хориглох хууль санаачилна
Шинэ Зеландын Ерөнхий сайд Кристофер Луксон даваа гарагт /2026.08.24/ мэдэгдэл хийхдээ 16-гаас доош насныханд сошиал медиа ашиглахыг хориглох хуулийг нам нь санаачилна гэжээ. Хэрэв аливаа платформ хоригийг үл мөрдөж байвал олон улсын орлогын арван хувьтай нь тэнцэх торгууль оногдуулахаар төлөвлөж байгаа аж.
Тус хуулийн төсөл нь сошиал платформын компаниудыг хэрэглэгчдийнхээ насыг баталгаажуулах боломжит арга хэмжээ авахыг шаардах юм. Ингэхдээ тухайн хэрэглэгчийн аккаунтын мэдээлэл, царай таних технологи, цахим үнэмлэх гэх мэт зүйл ашиглаж болох аж. Ерөнхий сайд Кристофер “Шинэ Зеландын хүүхдүүдэд учирч буй хор хөнөөлийг бид хүлээн зөвшөөрөхгүй. Сошиал медиа тэдэнд хортой контент хүргэж, донтуулах технологид өртүүлж, хүүхэд даван туулшгүй дарамтад оруулж байна. Энэ нь хүүхдүүдийн гэр бүлийн амьдрал, сэтгэцийн эрүүл мэнд, боловсролд нөлөөлөх болсон” гэж хэлжээ.
Одоогийн байдлаар тус хуулийн төслийг Шинэ Зеландын парламент батлах эсэх нь тодорхойгүй байна. Ерөнхий сайд Кристоферийн эвслийн нам тус хуулийн төслийг дэмжихгүй гэдгээ мэдэгдсэн юм.
Эх сурвалж: Reuters












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.