Гадаад мэдээДЭЛХИЙСонин хачин
Япон эрэгтэй 2.1 сая төгрөгийн таксины төлбөрөө төлөөгүй тул баривчлагджээ
Японд 46 настай эрэгтэй Фүкүокагаас Кагошима руу таксинд сууж явсан 93,130 иений (2,141,990 төгрөг) төлбөрөө төлөөгүй тул баривчлагджээ. Кагошимагийн Чүо буудлын цагдаагийн газар мэдээлснээр нэгэн эрэгтэй ням гарагт /2026.08.23/ орон нутгийн цагаар 11:30 цагт Фүкүокад таксинд сууж Кагошима руу 15:00 цаг хүртэл явсан байна.
Кагошимад ирэхэд тэр эрэгтэй “Намайг Кагошима Чүогийн цагдаагийн хэлтэс рүү аваач, төлбөр төлөх мөнгө байхгүй” гэж хэлжээ. Цагдаа нар тэр эрэгтэйн эд зүйлсийг шалгаж үзэхэд түүнд хэдэн арван иенээс өөр бэлэн мөнгө байгаагүй аж. Эрэгтэй мэдүүлэг авах хугацаад чимээгүй байсан гэж Кагошима Чүогийн хэлтэс мэдэгджээ.
Эх сурвалж: Japan Today












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.