Нийгэм мэдээ

Есдүгээр сарын 1-нд дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

Хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан нийслэлд замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх төлөвтэй байна. Энэ үеэр зарим байршилд зам хааж, хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарлан зохицуулах юм.

Нийслэлийн хэмжээнд 2026 оны есдүгээр сарын 1, 2-ны өдрүүдэд автомашины улсын дугаараар тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулахгүй, өөрөөр хэлбэл дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.

Харин 2026 оны наймдугаар сарын 15-наас есдүгээр сарын 12-ны өдрийг дуустал 07:00-21:00 цагийн хооронд автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан замын хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт хэрэгжиж байгаа.

Гэрэл зургийг: Б.Эрдэнэбаяр

Наймдугаар сарын 28-31-нд зам хаана

Сүхбаатар дүүргийн 17 дугаар хороо, 34 дүгээр байрны хойд замын дагуух явган хүний гүүрэн гарц угсрах, суурилуулах ажилтай холбоотойгоор авто замын хөдөлгөөнийг түр хязгаарлана.

Эхлэх: 2026 оны наймдугаар сарын 28-ны 22:00 цаг

Дуусах: наймдугаар сарын 31-ний 07:00 цаг

Мөн Хар хорин уулзвар орчимд наймдугаар сарын 29-ний 23:00 цагаас зам хаах юм. Үүнээс гадна СХД-ийн 15 дугаар хороо, Хар хорин уулзвараас 23, 26 дугаар байрны чиглэлд борооны ус зайлуулах шугамын хөндлөн сэтэлгээ хийх ажилтай холбоотойгоор замын хөдөлгөөнийг түр хаана. Уг ажил наймдугаар сарын 29-ний 23:00 цагаас наймдугаар сарын 30-ны 08:00 цаг хүртэл үргэлжилнэ.

Иймд замын хөдөлгөөнд оролцож буй иргэд, жолооч нар дээрх хугацаа, байршлуудыг анхаарч, аль болох өөр зам сонгон зорчихыг холбогдох байгууллагаас зөвлөж байна. Хичээлийн шинэ жил эхлэхийн өмнөх өдрүүдэд нийслэлийн замын хөдөлгөөн ачаалалтай байх тул иргэд зорчих хугацаагаа тооцоолж, замд эрт гарахыг зөвлөж байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button