Улс төрийн мэдээ

2025 оныхоос 10 их наядаар өндөр, 43.6 их наядын төсвийг Н.Учрал оруулж ирлээ

2017 онд Монгол Улсын төсвийн орлого 7.9 их наяд, зарлага нь 9 их наяд төгрөг байв. 2020 онд төсвийн орлого нь 10.1 их наяд зарлага нь 13.9 их наяд төгрөг байлаа.

Бүр сүүлийн жишээ гэвэл, 2025 онд Улсын төсвийн орлого 31.9 их наяд төгрөг, зарлага нь 33.5 их наяд төгрөгөөр орж ирсэн нь Монгол Улсын түүхэн дэх хамгийн өндөр төсөв юм. Өнөөдөр төсвийн алдагдал 2.4 их наяд төгрөгт хүрч, улсын төсвийн алдагдлыг 1.4 их наяд төгрөгөөр бууруулж зардлыг хэмнэлээ гэх үгийн ард үнэндээ орон нутгийн төсвийн урд оны ашиглаагүй үлдэгдлийг зарцуулах эрхийг нээх байдлаар төсвийн нийт зардал болон алдагдлын дүнг 998 тэрбумаар нэмэхээр хуулийн төсөлд тусгачихсан.

Орон нутгийн төсвийн урьд оны үлдэгдэл сүүлийн 3 жилд 2.3 их наяд төгрөгөөр нэмэгдэж, 2026 оны байдлаар 2.8 их наяд төгрөгт хүрээд байв. Төсвийн хүрээний мэдэгдлийн хуулийн төсөл, 2026 онд орон нутгийн төсвөөс санхүүжүүлээгүй үлдэгдлээс 998 тэрбум төгрөгийг ийн зарцуулахаар тооцож оруулж ирсэн гэсэн үг.

Өнөөдөр Ерөнхий сайд Н.Учрал 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд 2027 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 41.3 их наяд төгрөг, зарлагыг 43.6 их наяд, алдагдлын хэмжээг 2 их наяд 306 тэрбум төгрөг байхаар оруулж ирлээ.

Энэ бол түрүү жилийн улсын төсвийн зардлаас даруй 10 их наядаар нэмэгдсэн дүн төдийгүй МАН-ын засаг барьсан сүүлийн жилүүдэд Улсын төсвийн зарлага өндөр дүнгээр нэмэгдсээр ирсний хамгийн их тоо болж байна.

Т.БАТСҮРЭН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Daisogiinhan hovdiin buzar guilagchinguud

Холбоотой мэдээ

Back to top button