НИЙГЭМНийгэм мэдээ

Манай улсад ажиллах ОХУ-ын багш нарыг хүлээн авч уулзлаа

ОХУ-ын Гэгээрлийн яамнаас хэрэгжүүлж буй “Хилийн чанад дахь орос багш” олон улсын хүмүүнлэг, боловсролын төслийн хүрээнд УБТЗ-ын харьяа Төмөр замын их сургууль, Политехник коллеж болон Улаанбаатар, Дархан, Зүүнхараа, Сайншанд, Замын-Үүд зангилааны ерөнхий боловсролын зарим сургуульд багшлах ОХУ-ын багш нарыг өнөөдөр “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн дарга Х.Хэрлэн хүлээн авч уулзлаа.

Тэрээр уулзалтын үеэр хэлэхдээ “Монгол, Оросын олон жилийн найрамдалт харилцаанд боловсрол, шинжлэх ухаан, соёлын салбарын мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх хамтын ажиллагаа онцгой чухал байр суурь эзэлж ирсэн. Монгол, Оросын хамтарсан байгууллага болох “Улаанбаатар төмөр зам” ХНН ч энэхүү харилцааны бодит илэрхийлэл, хоёр орны ард түмэн, мэргэжилтнүүдийг холбосон чухал гүүр байсаар ирсэн. Тийм учраас  “Хилийн чанад дахь орос багш” төсөлд “Улаанбаатар төмөр зам” ХНН нэгдэн оролцож байгаа нь бидний хувьд онцгой ач холбогдолтой юм” гэдгийг онцлон дурдаад ОХУ-ын багш нарт ажлын амжилт хүслээ.

Энэхүү төсөл нь орос хэлний сургалтын чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, мэргэжлийн орос хэлтэй хүний нөөцийг бэлтгэхэд чиглэж байгаа юм.

“Хилийн чанад дахь орос багш” төслийн хүрээнд “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн урилгаар ирж байгаа 10 багш нь ОХУ-ын нэр хүндтэй их сургуулиудыг төгсөж Москва, Санкт-Петербург, Воронеж, Нижний Новгород, Челябинск зэрэг хотод ажиллаж байгаад иржээ.

Уулзалтад “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн удирдлага, Монгол Улсын Боловсролын Яам, ОХУ-ын Элчин сайдын Яамны төлөөлөл байлцлаа.

А.ТЭНҮҮН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

YUN OROS HULMASUUD BE? NEN YARALTAI HUUJ ZAULUUL . TERNII OROND ANGLI HELEE ZAA. BAS BUDUULEG TENEG BOLSOOR BGAA HUUHDUUDEE ERDENIIN SAN SUBAASHID UNSHUUL . UMHII OROS P###A NAR DUTAJ GNEE

Хүрээ эр
Хүрээ эр
Reply to  Зочин

Мараас дор мал.

Зочин
Зочин
Reply to  Зочин

чиний шүтдэг америк хулмаснуудаас чинь дээр шүү, мал аа

Зочин
Зочин

Хаха . Одоо бараг оросууд нь эсрэгээрээ монгол хэл сурах цаг нь ирж байхад чинь

Холбоотой мэдээ

Back to top button