НийгмийнУЛС ТӨРУлс төрийн мэдээ

Томилолт | УИХ-ын дарга С.Бямбацогтын анхны айлчлал ба эрүүл мэнд, боловсролын салбар дахь боломж

Люксембургийн Их Гүнт улс, Бельгийн хаант улс руу Монгол Улсаас хууль тогтоох байгууллагын удирдлагын түвшинд 24 жилийн дараа айлчиллаа. Тодруулбал, УИХ-ын дарга С.Бямбацогт энэ сарын 27-30-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийв. Энэхүү айлчлал нь түүний парламентын даргаар томилогдсоны дараах айлчлал төдийгүй тус орнуудтай дипломат харилцаа тогтоосны түүхэн ойн жилтэй давхацсанаараа онцлог юм. Айлчлалын агуулга, ач холбогдлыг тоймлон хүргэе.


Аливаа төрийн айлчлалын зорилгыг ерөнхий агуулгаар харвал хоёр орны хамтын ажиллагааг сайжруулах, шинэ түвшинд гаргах, тухай улсад ажиллаж, амьдарч буй иргэдийн эрх ашгийг хамгаалахад чиглэдэг. Иймд УИХ-ын даргын айлчлалын хүрээнд өрнөсөн албан уулзалтуудын цаадах ард иргэдэд ойр агуулгуудыг тодотгоё.

"Зүрх судасны үндэсний төв" ирэх сарын 17-нд шав тавина

Айлчлалын эхний өдөр Люксембургийн Их Гүнт улсад өрнөв. Энэ онд тус улстай дипломат харилцаа тогтоосны 50 жил, хөгжлийн хамтын ажиллагааны 25 жилийн ой тохиож буй. Өнгөрсөн хугацаанд Люксембургийн Засгийн газраас манай улсад эрүүл мэнд, санхүүгийн салбар, зуд, гамшгийн эрсдэлийг бууруулах хүрээнд дэмжлэг үзүүлж ирсэн түүхтэй. Тэр дундаа эрүүл мэндийн салбарын чадавхыг бэхжүүлэх, зүрх судасны тусламж үйлчилгээг шинэ шатанд гаргах чиглэлээр олгосон буцалтгүй тусламж онцгой анхаарал татна.

Тодруулбал, өнгөрсөн 25 жилийн хугацаанд  45 сая гаруй ам.долларын буцалтгүй тусламж, техникийн дэмжлэгийг үзүүлжээ. Үүний нэг нь Люксембургийн Засгийн газрын буцалтгүй тусламжаар 2002 оноос хойш таван үе шаттайгаар хэрэгжүүлж буй “Зүрх судасны төв байгуулах төсөл” юм.

Хамгийн сүүлд гэхэд тус төвийг байгуулахад зориулж 22.5 сая еврогийн буцалтгүй тусламж олгохоор шийдвэрлээд буй. Энэхүү 120 ортой эмнэлгийн шавыг ирэх есдүгээр сарын 17-ны өдөр тавихаар товлоод байгаа юм. Айлчлалын хүрээнд хамтарсан төслүүдийг бататган хэлэлцэж, үр өгөөжийг харилцан хүлээн зөвшөөрч буйгаа илэрхийлсэн нь дараа дараагийн хамтралыг тэлэх боломж гэж үзэж болно.

Энэхүү төвийг Улсын гуравдугаар эмнэлэгт түшиглэн зохион байгуулж буй гэдгээр нь олон нийт мэднэ. Өмнөх жилүүдэд эмч, сувилагчийг мэргэшүүлэх, шаардлагатай техник төхөөрөмжийн хангалт хийгдсэн болл өдгөө үйл ажиллагаа явуулах байр сууцаа зэхэж байна гэсэн үг.

Тэгвэл амжилттай ашиглалтад орсноор гадаад улсад өндөр өртөгтэй хийдэг зүрх судасны мэс заслыг эх орондоо хийлгэх боломж бүрдэнэ. Ингэснээр иргэдийн хүлээгдэл чирэгдлийг бууруулж, улс орны эдийн засагт ч мөнгөн урсгалаа дотооддоо хадгалах зэрэг давуу тал бүрдэнэ.

Мөн Бельгийн хаант улсаас манай эрүүл мэндийн салбарт үзүүлсэн тусламж дэмжлэгийг энд дурдах нь зүй. Тус улсын Засгийн газрын 4.5 сая еврогийн хөнгөлөлттэй зээлээр Зүүн бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн төслийг 2005-2011 онд амжилттай хэрэгжүүлсэн. Баруун бүсийн оношилгоо, эмчилгээний төвийг сайжруулах төслийг хөнгөлөлттэй зээл болон хоёр орны Засгийн газрын хэлэлцээрийн дагуу гурван үе шаттай хэрэгжүүлж, 2025 онд дууссан.

Айлчлалын хүрээнд эдгээр төслийг хэрэгжүүлэхэд манлайлан оролцсон Бельгийн эмч нарыг алдаршуулж, эрүүл мэндийн салбар, эмийн үйлдвэрлэл тэргүүлэгч тус улстай энэ төрлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлыг мөн хөндөв.

Визийн нөхцөлийг хөнгөлөх асуудлыг анхаарал хандуулна

Айлчлалын хүрээнд хөндөгдсөн, нэлээд нааштай хариу сонссон агуулга бол визийн нөхцөлийг хөнгөлөх асуудал. Сүүлийн жилүүдэд манай улсаас Европын Холбооны улсуудыг зорих хөдөлгөөн нэмэгдсэн. Нийт дүнгээр монголчуудын хамгийн их ажиллаж амьдардаг БНСУ-тай зэрэг очжээ. Тодруулбал, 70 мянга орчим монгол иргэн ажиллаж, амьдарч байгаа аж.

Гэвч визийн нөхцөл, шаардлага чанга хэвээр. Эдгээр орнуудад сурч, ажиллаж буй иргэд эцэг эх, гэр бүлээ тус улсад урихад ч хувь бүрийн дансанд байршуулах мөнгөөс эхлээд асуудал тулгардаг. Харин Европын Холбооны улсуудын иргэдийг Монголд 30 хоног визгүй зорчих боломж бүрдсэн. Иймд манай талаас визийн нөхцөлийг хөнгөлөх асуудлаар удаа дараа хүсэлт тавьж ирсэн.

Тэгвэл УИХ-ын даргын айлчлалын үеэр Европын талаас визийн нөхцөлийг хөнгөвчлөх асуудалд өндөр ач холбогдол өгч, шуурхай шийдвэрлэхээ мэдэгдсэн юм. Бенилюксын Холбооны Улсууд буюу Бельги, Нидерланд, Люксембург нь Европын комиссын шийдвэрт нөлөө бүхий орнууд. Иймд эдгээр улсын парламентаас визийн асуудалд ажил хэрэгч хандан, шуурхай ажиллахаа илэрхийлсэн нь томоохон дэвшил юм.

Тухайлбал, Люксембургийн Их Гүнт Улсын парламентын дарга Клод Виселер эхний ээлжид тодорхой төрлийн паспорт эзэмшигчдийн визийн нөхцөлийг хөнгөлөх, чөлөөлөх хэлэлцээр байгуулахаар ажиллаж байгаа. Энэ нь иргэд хоорондын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэхэд чухал алхам болно гэдгийг тодотгосон юм.

Бенилюксын Холбооны Улсуудад суралцах боломж ба сайн туршлага

Айлчлалын хүрээнд төгсгөлд тэрбээр Бенилюксын Холбооны Улсуудад ажиллаж, амьдарч буй монгол иргэдийн төлөөлөлтэй уулзсан юм. Уулзалт Бельгийн хаант улсын Антверпен хотод боллоо.

Уулзалтад оролцсон иргэдийн зүгээс өв соёлоо түгээн дэлгэрүүлэх зорилгоор соёлын төвтэй болох, гадаадад амьдарч буй иргэд Монголдоо эрүүл мэндийн даатгал төлөх боломж, сонгох, сонгогдох эрхээ эдлэх зэрэг олон агуулгаар саналаа илэрхийлсэн. Үүнээс оюутан залуусын суралцах боломж, дэмжлэгийн агуулгыг онцолъё.

Тодруулбал, Бельги дэх монгол оюутнуудын холбооныхон АНУ-д нэг хүүхэд явуулах мөнгөөр энд 5-6 хүүхэд сургах боломжтой. Жилийн төлбөр нь дунджаар 7000-8000 евро. Мөн Монгол Улсад нэн хэрэгцээтэй мал эмнэлэг, эмнэлзүй, технологийн салбарын мэргэжлээр суралцах боломж элбэг, сургалтын чанар сайн. Иймд Ерөнхийлөгчийн илгээлт, Засгийн газрын тэтгэлэг шиг УИХ-ын даргын нэрэмжит тэтгэлэг олгож, залуусын боловсролд хөрөнгө оруулах тухай санал дэвшүүлсэн юм.

УИХ-ын дарга С.Бямбацогт залуусын саналыг талрахан хүлээн авч, тэтгэлгийн боломж гарцыг судлахаа илэрхийлэв. Дан ганц тэтгэлгээс үл хамаарах Монгорлын хүүхэд залуусыг Европын орнуудад боловсрол эзэмших боломжийг нэмэгдүүлэхийн төлөө ажиллана гэлээ. Түүнчлэн иргэдийн зүгээс дэвшүүлсэн Бельгийн дунд сургуулийн хөтөлбөр дэх амьдрах ухаан, аж ахуй, техник хэрэгслийн мэдлэг олгох хөтөлбөрийн сайн туршлагад онцгой анхаарна гэдгээ мэдэгдсэн юм.

Ташрамд дурдахад, Бельги, Нидерланд, Люксембургт дэлхийд дээгүүрт эрэмбэлэгддэг их, дээд сургуулиуд цөөнгүй бий. Тухайлбал, дэлхийд 48-т бичигддэг Делфтийн технологийн их сургууль Нидерланд улсад, 59-р байранд жагсдаг KU Leuven Бельгит, ТОП 100-ны 60-т эрэмбэлэгддэг Амстердамын их сургууль зэргийг нэрлэж болно.

Нэг тэрбум хүртэлх еврогийн зээл санхүүжилт татахаар боллоо

УИХ-ы дарга С.Бямбацогт айлчлалын онцлох үр дүнгүүдийн нэгээр Европын хөрөнгө оруулалтын банкнаас Монгол Улсын хөгжлийн хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх нэг тэрбум еврогийн зээл олгохоор шийдвэрийг нэрлэж буй. Тус банк COP 17 бага хурлын үеэр 100 сая орчим ам.долларын зээл өгөхөөр мэдэгдээд байсан. Тэгвэл айлчлалын үеэр нэг тэрбум евро хүртэлх болгож зээлийн дүнгээ нэмэгдүүлсэн юм.

Дээрх зээлийгн хүрээн дэх санхүүжилтийг Монгол Улсын нийлүүлэлтийн сүлжээ, эрчим хүч, эрчимжсэн мал аж ахуй, газар тариалангийн салбарт хувийн хэвшил болон Засгийн газарт олгох аж.

Видео линк:

УИХ-ын даргын энэ удаагийн айлчлал нь товчхондоо Монгол Улсын гуравдагч хөршийн бодлогод ач холбогдол өгч буйг тодотгосон, Европ руу чиглэсэн зах зээлээ тэлэх чиглэсэн алхам байлаа. Мөн Бельгийн хаант улстай дипломат харилцаа тогтоосны 55 жил, Люксембургийн Их Гүнт улстай дипломат харилцаа тогтоосны 50 жилийн хүрээнд 24 жилийн дараах төрийн өндөр дээд түвшний айлчлал болсон нь хоёр орны харилцааг шинэ түвшинд гаргахад түлхэц болно гэж харж буй.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
17 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Зүрх судасны төв үнэхээр ашиглалтад орж чадвал иргэдэд хэрэгтэй том ажил болно доо. Гадагшаа өндөр зардлаар эмчлүүлэх шаардлага багасна гэдэг хамгийн бодит үр дүн

Зочин
Зочин

Ene bol gadaad ailchlaliin hamgiin bodit ur dun ni yum bish uu, zugeer neg uulzalt zuragnaas iluu emneleg, bolovsroliin bolomj yrij baigaa ni deer

Зочин
Зочин

Визийн нөхцөл үнэхээр хэцүү байдаг шүү. Ялангуяа гэр бүлээ урьж авчрахад санхүүгийн шаардлага их дарамт болдог. Яриад өнгөрөх биш бодит шийдвэр болоосой

Зочин
Зочин

45 сая долларын тусламж гэдэг бага мөнгө биш байна. Өмнө нь эхэлсэн төслөө үргэлжлүүлээд үр дүнг нь иргэдэд хүртээх нь хамгийн чухал

Зочин
Зочин

120 ортой зүрх судасны эмнэлэгтэй болно гэдэг сайхан мэдээ байна. Гэхдээ барилга барихаас гадна тоног төхөөрөмж, эмч нарын ур чадвар, үйлчилгээний чанар дээр нь сайн анхаарах хэрэгтэй

Зочин
Зочин

Mongolchuud Europ ruu surah bolomjoo nemegduuleh heregtei. Yalanгуyaа m#l emnelgiin mergejil, tech, emnelgiin chigleleer sain suraad irvel ulsad heregtei humuus olon bolno

Зочин
Зочин

Төрийн айлчлалыг зөвхөн улс төрийн хүрээнд биш иргэдэд ямар ашигтай вэ гэдгээр нь хэмжих хэрэгтэй. Энэ удаагийнх эрүүл мэнд, виз, боловсрол гэсэн гурван асуудал хөндсөнөөрөө сонирхолтой байна

Зочин
Зочин

Surguuliin tulbur 7000-8000 euro gej baigaa ni sonin yum bn. Zuv bodlogo, tetgelegtei bol Mongoliin zaluust Europd chanartai bolovsrol ezemshih bolomj nemegdene

Зочин
Зочин

Гадаадад сурч байгаа хүүхдүүдийн санал хүсэлтийг сонсож байгаа нь сайн байна. Ялангуяа Европын сургалтын сайн туршлагыг Монголын боловсролд нутагшуулах хэрэгтэй

Зочин
Зочин

Гадаадад сурч байгаа хүүхдүүдийн санал хүсэлтийг сонсож байгаа нь сайн байна. Ялангуяа Европын сургалтын сайн туршлагыг Монголын боловсролд нутагшуулах хэрэгтэй

Зочин
Зочин

Ene ailchlaliin ur dun ni daraa ni l haragdana. Yrisan zuils ni geree heltsel, bodit tusul bolood irgeded hurch chadval ter ni hamgiin tom amjilt

Зочин
Зочин

Belgium, Netherlands, Luxembourg-d surah bolomj Mongoliin zaluust ih heregtei. Gehdee tetgelegiin medeelel, songon shalgaruulalt ni il tod, shudarga baih yostoi

Зочин
Зочин

Айлчлалын үеэр иргэдтэй уулзаж санал авсан нь зөв. Төрийн өндөр албан тушаалтнууд гадаадад байгаа монголчуудын бодит асуудлыг сонсох хэрэгтэй байдаг

Зочин
Зочин

Виз хөнгөвчлөх асуудал хурдан шийдэгдээсэй. Европт ажиллаж сурч байгаа монголчуудын хувьд гэр бүлтэйгээ уулзах, зорчих асуудал нэлээд төвөгтэй байдаг

Зочин
Зочин

Төрийн айлчлалын дараа яг ямар гэрээ хэлэлцээр хэрэгжсэн, хэдэн хүнд үр өгөөжтэй болсон гэдгийг тайлагнадаг баймаар байна. Тэгж байж айлчлалын ач холбогдлыг бодитоор дүгнэнэ

Зочин
Зочин

Эрүүл мэнд, боловсрол хоёр дээр хийсэн хөрөнгө оруулалт хамгийн урт хугацааны өгөөжтэй байдаг. Энэ айлчлалын ярьсан ажлууд цаасан дээр үлдэлгүй хэрэгжээсэй л гэж хүсэж байна

иргэн
иргэн

Өндөр дээд айлчлалаар боломж нээгдээд байсан бол өдийд нээрээ юун Люксембург л амьдарч байгаа байх даа.....

Холбоотой мэдээ

Back to top button